Баянлиг, Бууцагааны “Шинэ сумын төв”-ийг нээлээ

img

УИХ-ын дарга З.Энхболд Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан суманд хэрэгжсэн “Шинэ сумын төв”-ийг хүлээн авах ёслолын ажиллагаанд оролцов.

ах

Монгол Улсын Засгийн газраас 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Шинэ сум” хөтөлбөрийн хүрээнд Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сумдыг эхний ээлжинд сонгож, 10 сарын өмнө бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлжээ. Харин одоо тус сумдын төв хоёр давхар, 20 ортой нэгдсэн эмнэлэг, 640 хүүхдийн багтаамжтай бүрэн дунд сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн дотуур байр, сумын захиргааны байр, 250 хүний суудалтай спорт заал бүхий иж бүрэн цогцолбор барилга байгууламжтай жишиг сум болсон байна.

ах

УИХ-ын дарга З.Энхболд “Шинэ сум”-ын нээлтийн ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ, “Баянлиг, Бууцагаан сумын иргэд орон нутагтаа тав тухтай, тохилог сайхан орчинд амьдарч, ажиллах аюулгүй орчин бүрдлээ. Хөдөө нутагт хүний амьдралын бүхий л нөхцөлийг хангасан, орчин үеийн, ногоон байгууламж бүхий дэд бүтэц, цахилгаан, дулаан, гэрэлтүүлгийг байгуулж, усан хангамжийн асуудал нь бүрэн шийдвэрлэгдсэн байна.

ах

Мөн хүүхэд, залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлэх, спортоор хичээллэх талбайтай, явган хүний зам, хүүхдийн тоглоомын иж бүрдэл бүхий цэвэрхэн сууринг барьж байгуулж болдгийг бид харж байна. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүн энэхүү бүтээн байгуулалт болж чадлаа. УИХ, Засгийн газар энэ  онд 16 сумын төвийн дэд бүтэц, инженерийн шугам, сүлжээг барьж байгуулахаар 80 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгаж, хэрэгжүүлэх арга хэмжээг баталсныг дурдах нь зүйтэй” хэмээн онцлов.

өа

Баянлиг сумын хувьд, эзгүй тал байсан газарт 2013 оны тавдугаар сард бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, 2014 оны нэгдүгээр сар гэхэд бодит үр дүн гарч, иргэдийн хэрэгцээг хангасан шинэ сум байгуулагдсан байна.

өа

Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сумдад хэрэгжиж байгаа “Шинэ сум” төсөл нь нийт найман га газрыг хамарчээ.  14300 ам.метр барилгажих талбайд захиргаа, эмнэлэг, сургууль гэх мэт обьектуудыг Канад технологиор барьж, халаалтын зуух, хаалттай дэд станц, цэвэрлэх байгууламж, автозам, явган хүний зам талбай, орчин үеийн шийдэл бүхий гэрэлтүүлэг зэрэг инженерийн байгууламж, дэд бүтцийг цогцоор нь шийдсэн бүтээн байгуулалт болсон байна.

өа

УИХ-ын дарга З.Энхболдын орон нутагт ажиллах хугацаандаа Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзаж, санал бодлоо солилцох юм. УИХ-ын даргын орон нутагт ажиллах томилолт маргааш дуусна.

өа

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

сүүгий:
төрсөн нутагт минь 1 жилийн хугацаанд ийм сайхан том бүтээн байгуулалт хийж ашиглалтанд орсонд бахархаж байна.хийё гэвэл хийж болдогийн жишээ энэ дээ. өнгөрсөн жилүүдэд төрд байсан хүмүүс юум бодмоороо....
2014-03-31
сайхан:
сайхан ажил хийсэн байна, хийж чадахгүй байж бүү саад болооч, урам хайрлаач ,улаанбаатар хотод л шавааралдаад байх юм уу.баянхонгорчууддаа хөгжил дэвшил, сайн сайхныг хүсье, амжилт
2014-03-31
ghjd:
их төвлөрөл бөөгнөрөл устахаараа бүгд алга болдог. хамгийн их аймшиг галын аюул нэг дор баригдсан сум нэг дор дуусах вий.
2014-03-30
zochin :
yu we yugach me.gvi bj ta nar hervvl higed hvnii duu haadag ymar tsetsen amitan be
2014-03-30
kkkkk:
chi bitgii hutsaa, cham shig teneg yumnuud yu ch hj chadahgui hudlaa medemhiirch, tom yum yarihaas hetreh bish dee. olon yum soliorood bailgui duugai bai za???!!!
2014-03-30
zochin:
emneleg surguuli dotuur bair zahirgaa neg dor hir zohitsoh yum bol doo duu chimee ariun tsever, eruul ahiu, auylguii biadal zereg
2014-03-30