Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн төслийг өргөн мэдүүлнэ

img

 

Гэмт хэргийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг холбогдох бусад хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн хамт УИХ-д өргөн мэдүүлэхээр Засгийн газрын хуралдаанаар тогтлоо. Эрүүгийн хуульд заасан хэм хэмжээг тодорхой болгох, ойлгомжгүй буюу оновчгүй хэрэглэсэн нэр томъёог залруулах, олон улсын гэрээ конвенцид нийцүүлэхэд чиглэсэн 69 агуулгыг шинээр буюу шинэчлэн найруулж хуулийн төсөлд оруулжээ.

Мөн хүний наймаа, хар тамхины, мөнгө угаах, албан тушаалын зэрэг зохион байгуулалттай гэмт хэргийн гаралт өсч, үйлдэх арга нь улам нарийсч байна. Эдгээр төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийг олон байгууллага тус тусдаа хэрэгжүүлж, хүний нөөц, техник хэрэгслийн хүч боломжоо тарамдуулж байсныг Шинэчлэлийн Засгийн газар өөрчилж, зохион байгуулалттай, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийг Мөрдөх албанд нэгтгэсэн билээ. Бүтэц, зохион байгуулалтын энэ өөрчлөлттэй холбогдуулан хэргийн харъяаллыг тогтоох зорилгоор Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар тогтож, төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

Д.Цэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хуульч:
гаалийн байгууллагад яагаад хэрэг мөрдөх эрх өгөхгүй байгаа юм бол. дэлхийн бүх улс орны гааль хэрэг бүртгэх , мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулдаг. энгийн ухамсарын үүднээс бодоход: хүний наймаа, хар тамхи, контрабант, галт зэвсэг, аюултай хог хаягдал, химийн хорт бодис, улс дамжисан эдийн засгийн том том хэрэг гээд бүх юмны халуун цэг дээр ажиллаж байгаа энэ байгууллалгад энэ эрхээр хангахгүй байна гэдэг бол монгол төрийн бодлого биш гэж бодож байна. гаалийн байгууллагад энэ эрхийг өгөхгүй байх нь хэнд хэрэгтэй юм бэ. лав миний монгол улсад , манай ард иргэдэд хортой байх, энэ бол миний бодол
2014-03-31