Хамгаалалтад авах объектын жагсаалт баталлаа
Харин дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад байсан Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, дарь, дэлбэрэх бодисын үйлдвэр, тэсэрч дэлбэрэх бодисын агуулах; “Алтанбулаг" болон “Цагааннуур" худалдааны чөлөөт бүсийг цагдаагийн гэрээт хамгаалалтад байлгахаар оруулжээ. Цагдаагийн гэрээт хамгаалалтад одоогоор 2 байгууллагын 215 алба хаагч түр гэрээгээр үүрэг гүйцэтгэж байгаа ба эдгээр обьектыг нэмснээр төсөвт нэмэлт зардал гаргахгүй юм.
Цагдаагийн төсөвт хамгаалалтад байх объект:
1. Гадаадын дипломат төлөөлөгчийн газар;
2. НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар;
3. Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв;
4. Улсын бүртгэлийн ерөнхий газрын төв болон үйлчилгээний байрууд, иргэний цахим үнэмлэхийн үйлдвэр;
5. "Изотоп" төв;
6. Улаанбаатар, Чойбалсан, Дархан, Эрдэнэт, Ховд, Даланзадгад хотын ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж;
7. "Дулааны III цахилгаан станц", "Дулааны IV цахилгаан станц" төрийн өмчит хувьцаат компаниуд;
8. Дөргөний усан цахилгаан станц;
9. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн төв лаборатори;
10. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лаборатори;
11. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори;
12. Зоонозын өвчин судлапын үндэсний төв;
13 ."Биокомбинат" төрийн өмчит үйлдвэрийн газар;
14. Стандартчилал, хэмжил зүйн газрын төв байр.
Цагдаагийн гэрээт хамгаалалтад байх объект: 1.Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, дарь, дэлбэрэх бодисын үйлдвэр, тэсэрч дэлбэрэх бодисын агуулах;2.“Алтанбулаг" худалдааны чөлөөт бүс, “Цагааннуур" худалдааны чөлөөт бүс.
Цагдаагийн гэрээт түр хамгаалалтад байх объект
1. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар (нийслэлийн замын цагдаагийн хөдөлгөөн зохицуулах нэгж);
2. Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэг
.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ