Ирэх сард бүтээн байгуулалтын ажлууд эхэлнэ
“Хяналт, хариуцлага, хэрэгжилт” цахим хурал боллоо. “Буянт-Ухаа” хороололд орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн бүртгэлийг ТҮЦ машинаар авч, урт дараалал үүсгэдэг, танил талаа гуйдаг зэрэг байдлыг халж чадсаныг хуралдааны үеэр онцолжээ.
ах
Шинэчлэлийн Засгийн газраас элэг шилжүүлэн суулгах мэс заслын техник тоног төхөөрөмж худалдан авахад зориулан 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө шийдвэрлэж өгсөн байна. Ингэснээр Нэгдүгээр төв эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах баг, БНСУ-ын “Асан” анагаах ухааны төвийн эрхтэн шилжүүлэн суулгах төвийн багтай хамтран элэг шилжүүлэн суулгах төслийг хэрэгжүүлжээ. Уг мэс заслыг 12 удаа амжилттай хийсэн байна.
Энэ сарын 25-ны байдлаар Худалдан авах ажиллагааны газраас хэрэгжих 127 төсөл арга хэмжээний 38,6 хувь буюу 49 төсөл арга хэмжээний зураг төсвийг яамд ирүүлээгүй байгаа аж. Дөрөвдүгээр сард бүтээн байгуулалт, замын ажлууд эхэлнэ.
ах
Тиймээс яам, холбогдох байгууллагууд ажлаа эртнээс төлөвлөж зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авах шаардлагатай байгааг анхааруулсан байна.
ах
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ