Итгэмжлэх захидал барьжээ

img

Австрийн Вена дахь НҮБ-ын салбар төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Г.Батжаргал Авлигын эсрэг олон улсын академийн захирал Мартин Кройтнерт  итгэмжлэх захидал барьжээ.

df

Итгэмжлэх захидал барьсаны дараа тэд Монгол Улс, Авлигын эсрэг олон улсын академийн хоорондын хэлхээ холбоо, хамтын ажиллагааны төлөв байдлын талаар ярилцсан байна. Монгол Улсын АТГ, Авлигатай тэмцэх олон улсын академийн хооронд өнгөрсөн оны наймдугаар сард хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсныг байнгын төлөөлөгч Г.Батжаргал уулзалтын үеэр онцолжээ.  АТГ-ын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдоос илгээсэн урилгыг М.Кройтнерт гардуулсан байна.

fg

Академийн захирал М.Кройтнер өнгөрсөн онд Улаанбаатар хотноо болсон Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хуралд оролцсон юм.  Тэрбээр Монгол Улс авлигатай тэмцэх, авлигаас урьдчилсан сэргийлэх чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй улс хэмээн сайшаасан байна. Тус академийн магистрын хөтөлбөрт Монголоос мэргэжилтэн хамруулах сонирхолтойг илэрхийлжээ.

ах

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ