Цол буурсан ч нэмэгдлийг энэ онд хэвээр олгоно

Энэ асуудлыг зохицуулсан журмуудыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар баталлаа. "Цагдаагийн алба хаагчийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам", "Цагдаагийн алба хаагчдад албан ажлын онцгой нөхцлийн нэмэгдэл олгох журам", "Цагдаагийн албан тушаалын цолны нэмэгдлийн хувь хэмжээ", "Цагдаагийн алба хаагчдад мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох журам"-уудыг баталснаар Засгийн газрын 2005 оны243 дугаар тогтоолхүчингүй болж, 1999 оны 38, 211 дүгээр тогтоолуудад өөрчлөлт орж байна.
,
Цол нь буурч, энгийн орон тоонд шилжин ажиллах алба хаагчдад цагдаагийн албан тушаалын цолны нэмэгдлийг энэ онд хэвээр тооцож олгоно. Төрийн тусгай алба хаасан хугацааны, цагдаагийн албан тушаалын цолны, албан ажлын онцгой нөхцлийн, ур чадварын нэмэгдэл үүнд багтаж байна. Харин шинээр томилогдож буй алба хаагчдадэнэ зохицуулалт хамаарахгүй. Энгийн орон тоонд шинээр орох ажилтны цалин хөлсийг Засгийн газрын 2012 оны 78 дугаар тогтоолоор баталсан төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээгээр тооцон олгох юм.
Цолны нэмэгдлийг улсын төсөвт хүндрэл учруулахгүйгээр төсөвтөө багтаан шийдвэрлэхийг Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгтэд даалгалаа.
,
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ