Баатарлаг шаргал үст охин
Энэ охиныг Эмили Жамес гэдэг. Тэрбээр дөнгөж гурван настай. Эмили охин өөрийнхөө болон хамгийн хайртай хүүхэлдэйнийхээ үсийг тайруулж, Нью Йорк хотод байрлах хорт хавдарын эсрэг төвд хорт хавдарын улмаас халзан болсон үе тэнгийн найзууддаа бэлэглэсэн байна. Эмили энэхүү алхамыг хийхээсээ өмнө буюу 2014 оны хоёрдугаар сарын 22 -нд видео бичлэг хийж, Youtube.com дээр тавьсанаар олны хайр хүндэтгэлийн эзэн болжээ.
ыйый
Тэрбээр хорт хавдарын улмаас үсээ тайруулсан хүмүүст хандаж, “Би гурван настай. Та бүхэн миний үсийг харж байна уу. Ээж минь дандаа л миний үсийг алт шиг өнгөтэй гэдэг. Аав минь үсний минь өнгөтэй адилхан урт үстэй Доли гэх хүүхэлдэйг бэлэглэсэн. Бид хоёр маш сайн найзууд. Нэг өдөр зурагтаар үсгүй хүүхдүүд гарч байхыг хараад ааваасаа яагаад ийм болсон талаар асуухад, Ээж минь чиний нэг ширхэг үс тэдний хувьд ямар үнэ цэнэтэй гэж бодож байна гэж хэлсэн. Би энэ бүхнийг сонсоод үсээ тайруулахаар шийдсэн” гэжээ.
ыы
Эмили аавынхаа тусламжтайгаар, “Цэцэг хүртэл шорооноос ургадаг, миний үс болон Долигийн үс олон хүнд ургаасай” хэмээн захиа бичиж, Нью Йорк хотод байрлах хорт хавдарын эсрэг төв рүү илгээсэн аж.
ы
б
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ