М.Хүдэрбаатар: “Алтаргана” наадамд 10 мянган хүн оролцоно гэж тооцож байна
Монгол туургатны үе үеийн үндэсний ухамсрын мандал бадралын шинэ үе буюу 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын дараа монголчуудын нэгэн салаа мөчир болсон Буриад монголчууд өөрсдийнхөө туулж өнгөрүүлсэн түүх соёл, зан заншлаа сэргээх сурталчлах сэтгэлийн хүсэл тэмүүллээ биелүүлж эхэлсэн гэдэг. Үүний нэг илрэл нь дэлхийгээр тархан суурьшсан буриад зоныг нэгтгэсэн “Алтаргана” наадам билээ. Буриад зон олон энэхүү наадмыг хийснээрээ өөрийн амьдарч буй улс орноо тараан бутаргах гэсэнгүй. Гагцхүү өв уламжлал, ёс заншлаа дээдлэн хөгжүүлж, үр хойчдоо уламжлуулан үлдээх үндэстэн ястны эрхэм зорилготой гэнэ. Тэгвэл энэ жилийн “Алтаргана” наадам мрэх долоодугаар сард Монгол Улсад зохиогдох юм.
б
“Алтаргана” наадмын Үндэсний зохион байгуулах хорооны дэд дарга, Ерөнхий сайдын зөвлөх М.Хүдэрбаатараас тодруулснаа хүргэж байна.
ы
-Энэ жилийн Алтаргана наадам хаана хэзээ болох вэ?
-Буриад зон олны “Алтаргана” наадам ирэх долоодугаар сарын 18-21 өдрүүдэд Хэнтий аймгийн Дадал суманд зохион байгуулагдана. Энэ наадам маань анх 20 жилийн өмнө буюу 1994 онд Хэнтий аймгийн Дадал суманд “Буриад зон олны язгуур урлагийн наадам” нэртэйгээр зохиогдож байсан юм. Энэ наадамд зөвхөн монголд амьдардаг буриадууд төдийгүй, Өвөрмонголд амьдардаг буриадууд, Агийн буриадууд гээд л дэлхийн өнцөг булан бүрт суугаа буриад зонг урин оролцуулах юм. Хоёр жилд нэг удаа болдог энэхүү наадам олон улсын хэмжээний болтлоо өргөжиж, энэ жил 10 дахь удаагаа зохиогдох гэж байна.
б
-Оролцох улсын мэдээлэл ирсэн үү?
-Өнгөрөсөн долоо хоногт тус наадмыг зохион байгуулах комисс Хэнтий аймагт хуралдсан. Эхний байдлаар таван улсын төлөөлөгч ирж “Алтаргана” наадамд оролцохоо мэдэгдэж, наадмын өдрүүдэд ямар номинациар шалгаруулалт явуулахаа ярилцаад явсан.
б
-Хичнээн номинаци байх уу?
-Буриад бөхийн барилдаан, буриад дууны уралдаан, “Ангина” буюу мисс шалгаруулах тэмцээн, хамгийн сайхан хувцасласан хүмүүс, гурван насны морины уралдаан зэргийг зохион байгуулна.
ы
-Хичнээн хүн оролцоно гэж тооцоолж байна?
-Агийн буриадад болсон өмнөх наадамд 15 мянган хүн оролцсон. Харин бид хамгийн багадаа 10 мянган хүн оролцоно гэсэн тооцооотой байгаа.
ы
-Наадмыг зохион байгуулахад шаардлагатай төсөв мөнгийг хаанаас гаргах вэ?
-Мэдээж энэ арга хэмжээнд зориулан Дадал сумаас бага хэмжээний төсөв гаргаж байгаа. Аймгийн төсвөөс зохих хэмжээний мөнгө гарна. Ер нь голлож ССАЖЯ болон Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж байгаа гэдэг утгаараа Засгийн газраас зохих төсвийг гарна.
ы
-Одоогоор төсөв мөнгө нь эцэслэн гаргаагүй байгаа гэсэн үг үү?
-Тийм. Ямар ч байсан Агийн буриадад болсон наадмыг зохион байгуулахад 1 тэрбум 400 сая орчим төгрөг болсон гэж дуулсан.
ы
-Өнгөрсөн жилийнхээс энэ удаагийн наадам юугаараа онцлог байх вэ?
-20 жилийн өмнө анх эхэлсэн газраа дахин зохион байгуулах гэж байна. Нөгөө нэг онцлог нь энэ жилийн арга хэмжээг Монгол Улсын Ерөнхий сайд өөрийнхөө ивээл дор анх удаа зохион байгуулахаар болсон нь ач холбогдолыг өндрөөр үнэлж байгаа хэрэг.
ы
-Төв цэнгэлдэх хүрээлэнд 2010 онд зохиогдож байсан “Алтаргана” наадам буриад үндэсний хувцастай хэсэг хүмүүсийн цугларалтаас хэтрээгүй, зохион байгуулалт маш муу байсан. Энэ удаагийн наадмын зохион байгуулалтын чанар хэр байх бол?
-Тэр үед зохион байгуулалт ч сул, хөрөнгө санхүү нь ч хумигдмал, мэдээлэл ч хомс байсан. Энэ жил аль болох өргөн дэлгэр гурав хоног сайхан наадам зохион байгуулъя гэж зорьсон.
б
-Энэ наадмыг зохион байгуулахын ач холбогдол юу вэ?
-Буриад зон олон гэдэг бол ний нуугүй хэлэхэд Монгол Улсын хойд бүсэд амьдардаг, дээхнэ үед улсын хилийг манаж явсан, ажилсаг хүмүүс байдаг гэдгийг мэдэхгүй хүн үгүй биз. Өнөөдөр манай улсад 160 мянга орчим буриад ястан байна. Дэлхийн хэмжээнд буриад зон тархан суурьшсан. Тэд тухайн орон нутагтаа их үндсэрхэг, хөдөлмөрч хүмүүс байдаг. Тэднийг л нэгтгэх зорилготой юм.
ы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ