Хүүхэд зодсон багшид эрүүгийн хэрэг үүсгэжээ
Ангийн хүүхдээ зодсон цэцэрлэгийн багшид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн 190 дүгээр цэцэрлэгийн бага бүлгийн багш Ц нь ангийнхаа хүүхдүүдийг цохиж, зодсон тухай мэдээлэл олон нийтэд цацагдсан.
Дээрх мэдээлэлд дурдагдсан асуудлаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтсээс энэ сарын 27-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, дүүргийн хоёрдугаар прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ