УИХ-ын дарга Өвөрхангай, Баянхонгор ажиллана
УИХ-ын дарга З.Энхболд энэ сарын 28-31-ний өдөр Өвөрхангай, Баянхонгор аймагт ажиллахаар өнөөдөр Улаанбаатараас мордлоо. УИХ-ын дарга орон нутагт томилолтоор ажиллах эхний өдрөө Арвайхээр дэх “Альпин” ямааны фермийн үйл ажиллагаатай танилцахаас эхлэх юм байна. Түүнчлэн Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сумдад ажиллан дээрх хоёр суманд хэрэгжүүлэх “Шинэ сумын төв” төслийн болон Баянхонгор аймгийн оношилгооны төвийн нээлтэд оролцоно. УИХ-ын даргын ажлын төлөвлөгөөнд Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэдтэй хийх уулзалт багтжээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ