“Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” эхэллээ
Болзошгүй гамшгийн аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, аврах, гамшгаас үүдэж гарсан хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаанд мэргэжлийн анги, албадыг сурган дадлагажуулах зорилгоор Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг зохион байгуулж байна. Уг арга хэмжээ өнөөдөр болон маргааш дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулж байна.
6
Баянзүрх дүүрэгт зохион байгуулагдах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд Нийслэлийн Онцгой байдлын газрын орлогч дарга, онцгой байдлын хурандаа Ч.Намсрайжав, Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, Онцгой байдлын хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа Ж.Ганзоригт болон албаны бусад хүмүүс оролцож байгаа юм.
6
Нийслэлийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/11 захирамж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд Нийслэлийн онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, дүүргийн Засаг даргын Тамгын газрын нийт алба хаагчид, Тамгын газрын харьяа хэлтэс, албад, 28 хороо, төрийн болон төрийн бус байгууллагууд, сургуулиуд, цэцэрлэгүүд, Цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэс, Онцгой байдлын хэлтсийн нийт алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ хамрагдаж оролцож байгаагаараа онцлог.
6
Нийт 115 байгууллагын 2150 хүн, 210 техник хэрэгсэлтэйгээр уг арга хэмжээнд оролцож, хоёр өдрийн турш зохион байгуулагдах бөгөөд эхний өдөр штабын дадлага, хоёр дахь өдөр бодит байдалд буюу газар нутагт нь гамшгийн зургаан төрлөөр зохион байгуулагдах юм байна. Тус сургуулиар газар хөдлөлт, хүн малын гоц халдварт өвчин, химийн хорт бодис алдагдсан үед авах арга хэмжээ, обектын болон ой хээрийн түймэр, үер усны аюулын үед хэрэгжүүлэх арга хэмжээ зэргээр зохион байгуулагдах аж.
6
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ