Гамшиг тохиолдоход даван туулах бэлтгэл бидэнд байна уу?

img

Гамшиг ослын тухайд зарим хүн амны билэггүй юм яриад гэж зэмлэж магадгүй. Гэвч хэлж ирдэггүй хийсэж ирдэг аливаа бэрхшээлийн өмнө сөхөрч биш сөрж даван гарах сэтгэл зүйн болон бусад бэлтгэлтэй байх шаардлага нь бие засахын тулд 00-ийн цаасаа бэлддэг шиг амьдрахуйн ухааны орхигдуулж үл болох нэгэн хэсэг нь билээ. Тэр тусмаа байгаль орчинтойгоо харьцаж буй хүний үйл ажиллагаа, бусад хүчин зүйлээс шалтгаалж хаа сайгүй газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж байгаа нь амны билгээс үл хамаарах бодит байдал юм.

 :

Газар хөдлөлт бол геологийн тогтоцын хүчин зүйлийн нөлөөгөөр, мөн галт уулын дэлбэрэлт, тектоникийн хагарал зэргийн улмаас газрын гадаргуу дээр үзүүлэх чичирхийлэл юм. Газар хөдлөлт нь газрын гадаргууд олон зуун километр урт хагарал үүсгэж,гол мөрний голдрол, уул нуруудын дүр төрхөнд өөрчлөлт оруулж хот суурин, барилга байгууламж нуран хүний амь насанд асар их хохирол учруулдаг байгалийн гамшигт үзэгдэл юм.

:

Газар хөдлөлт болохоос өмнө сурч мэдэх зүйл:

  • Өрөө тасалгаандаа хамгийн аюулгүй хэсэг хаана байж болохыг тогтоох.
  • Аюулын үед барилга байшингаас гарах гарц,аюулын гарцыг мэддэг байх.
  • Гэр бүлийн гишүүд эмнэлгийн анхан шатны тусламжыг үзүүлж чаддаг байх.
  • Ус цахилгаанаа хэрхэн унтраах, хаагуур нь хааж салгахад суралцах.
  • Цонх ,гадна хананаас ор буйдан зэргийг хол байрлуулан, овор ихтэй хүнд тавилгыг зохих ёсоор бэхлэж тогтоох.
  • Гар чийдэн, зайгаар ажилладаг жижиг радио (нэмэлт зайны хамт) эмийн сан, 72цагийн хүнсболон усны нөөцтэй байх.
  • Өндөр настан ба нялх балчир хүүхдүүдийг хэрхэн нүүлгэн шилжүүлэхийг урьдаас тооцох, мөн гэрийн тэжээвэр мал амьтныг халхлах аюулгүй байршилыг тогтоох.

:

Газар хөдлөх үед байшин дотор байгаа бол:

  • Аль болох тайван үймэлдэж сандрахгүй байх
  • Аюулгүй газар хорогдох( дотор хана, булан, даацын багана, хоосон коридор)
  • Газар хөдлөлт эхлэх үед та хаана байна тэндээ л сууж,өөрийгөө халхлах
  • Цонхноос хол байрлах бат бөх ширээн доогуур орж толгойгоо бөхийлгөн гараараа хамгаалах.
  • Цаг, таазны гэрэл зэрэг дээрээс унах зүйлийн дор бүү зогс.
  • Хаалга онгойлгоод доор нь зогсвол дээрээс унах зүйлд цохигдох аюул харьцангуй бага.

:

Газар хөдлөх үед гадаа байгаа бол:

  • Байшин барилга, мод, гэрэл, цахилгааны шонгоос хол аюулгүй газар олох.
  • Машин дотор байгаа бол чичирхийлэлт зогстол машинаасаа гарах хэрэггүй.
  • Машинаар явж байгаа бол замаас гарч зогсох,гүүр тунелээс хол ил задгай газар сонгох.
  • Олон нийтийн газар байвал үүд хаалга руу яаран бүү зүтгэ,дээрээс унаж болзошгүй зүйлээс холдохыг хичээ.
  • Театр,цэнгэлдэх хүрээлэнд байгаа бол суудалдаа суугаад толгойгоо хамгаал.
  • Ойр орчимд тэсэрч бэлбэрэх зүйл байвал бүү гал гарга.
  • Уулархаг газар амьдардаг бол хад чулуу нурахаас болгоомжил.

:

Газар хөдлөлтийн дараа юу хийх вэ?

  • Өөрийн сэтгэл санааг бүрэн эзэмдэж,эрүүл ухаанаар эргэн тойрноо харах.
  • Эхлээд өөрийгөө бэртсэн эсэхийг шалга,цус алдаж байвал цэвэр материал ашиглан цус тогтоох арга хэмжээ ав.
  • Нурангин дор байгаа бол тайван байж өөртөө анхны тусламж үзүүлэх.
  • Гадна байгаа хүмүүст дохио өгөх /хашгирах,ямар нэгэн юм нүдэх, гал гаргаж болохгүй/ өөрийн тамир тэнхээг гамнах.
  • Шилний хагархай байж болзошгүй тул гутлаа тайлж болохгүй.
  • Ямар нэгэн эвгүй үнэр байвал цонх салхивчаа нээх, цахилгаанаа яаран бүү залга.
  • Хүнд гэмтэлтэй хүмүүсийг хамаагүй тээвэрлэж хөдөлгөж болохгүй.
  • Нурангид дарагдсан хүмүүсийг өөрийн бололцооны хэрээр гаргах.
  • Онцгой чухал шаардлагагүй бол байшинд орох хэрэггүй,хүүхэд өндөр настан өвчтэй хүмүүсийг тайвшруулах.
  • Радиогоо цаг үеийн мэдээн дээр тохируулах, холбогдох мэргэжлийн байгууллагад яаралтай хандах.

:

Осол гэмтлийн үед иргэн бүр анхны тусламжийг цаг алдалгүй үзүүлж чаддаг байх нь хамгийн чухал билээ. Ингэснээр бид эмч эмнэлгийн тусламжийг хүлээлгүй хайртай нэгнийхээ, хамтран ажиллагчдынхаа амь насыг аварч чадна.

.

Амттай хоол хийж сурахын тулд телевизээр үзүүлж буй тогоочийн хоолны нэвтрүүлгийг сонирхон хардаг шиг ээ та үүнийг ч гэсэн анхаарч уншаарай.

Бэлтгэсэн:  ЭХЭМҮТ-МХНТ  Д.Мөнхбаяр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zozo:
belge gej bich l dee
2014-03-28
зочин:
энэ асуудал төрийн бодолгын том асуудал байх ёстой юм даа.
2014-03-28