Цахилгаан машин хүлээлгэн өгнө
“Монгол орны нөхцөлд цахилгаан автомашины техникийн нөхцлийн туршилт, судалгаа” төслийн хүрээнд ШУТИС-д бүрэн цахилгаан зургаан автомашиныг 11 цагт ШУТИС-ийн төв байранд хүлээлгэн өгнө.
й
Тодруулбал, ШУТИС-ийн Механик инженерийн сургууль болон БНСУ-ын КОЙКА байгууллагатай хамтран “Монгол орны нөхцөлд цахилгаан автомашины техникийн нөхцлийн туршилт, судалгаа” төслийн судалгаа хийх зорилгоор АНУ-ын Vantage Vehicle компанид үйлдвэрлэсэн Vantage маркийн байгаль орчинд 100 хувь хоргүй, зургаан ширхэг бүрэн цахилгаан автомашин болон мульти тестерийн багажийг хамтын хөрөнгө оруулалтаар оруулж ирж байна. Тус цахилгаан машин нь 220в-д 4-6 цаг цэнэглээд 100 км хүртэл явах ажээ. Машины дээд хурд нь 40-50 км/цаг юм байна.
й
Энэхүү арга хэмжээнд БШУ-ны сайд Л.Гантөмөр, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын зхриагч Э.Бат-Үүл, БНСУ-ын КОЙКА байгууллагын монгол дахь суурин төлөөлөгч Чой, Хын-Ёл, ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Д.Одхүү, ШУТИС-ийн ректор Б.Очирбат, тэргүүн проректор Д.Батчулуун, Механик инженерийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар нар оролцоно.
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ