Монголын өргөмжит консулын газар Албани Улсад нээгдлээ
Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуягийн Бүгд Найрамдах Албани Улсад хийж буй айлчлалын хүрээнд Монгол Улсаас тус улсад суух өргөмжит консулын газар нээгджээ. Монгол Улсаас Бүгд Найрамдах Албани Улсад суух Өргөмжит консулаар хатагтай Белма Чела сонгогдон ажиллахаар болсон байна.
Нээлтийн үйл ажиллагааанд Монгол Улсын Гадаад хэргийн дэд сайд Д.Ганхуяг, Албаний Парламентын дарга, Интеграцийн сайд, Боловсролын сайд, Гадаад хэргийн дэд сайд, Парламентын гишүүд зэрэг албаны хүмүүс оролцжээ. Өргөмжит консул хатагтай Белма Чела өөрийн бүрэн эрхийг хариуцлагатай биелүүлж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааг эрчимжүүлэх, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллахаа мэдэгдсэн байна.
, Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ