Ж.Эрдэнэбат тойрогтоо ажиллалаа
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат чуулганы завсарлагаанаар тойргийнхоо иргэдтэй хийх уулзалтаа Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас эхлүүлсэн. Мөн Ерөө, Жавхлант, Шаамар, Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн, Сайхан сум болон Бугант, Дулаанхаан, Номгон тосгонд ажиллаад ирлээ.
fg
Тэрээр энэ үеэр УИХ-ын намрын чуулганы хугацаанд шинээр батлагдсан хууль тогтоомжийг сурталчлан таниулахын зэрэгцээ хуулийн хэрэгжилт, орон нутгийн хаваржилтийн талаар иргэдийн санал бодлыг сонссон юм. Сэлэнгэ аймгийн ард иргэдийн дийлэнх хувь нь газар тариалан, мал аж ахуй эрхлэн амьжиргаагаа залгуулдаг. Хаврын тариалалт эхлэх дөхсөн энэ үед амьжиргааны гол эх үүсвэр болсон төмс, хүнсний ногооны талаар нийгэмд сөрөг ойлголт төрүүлэхүйц мэдээлэл тархсанд бухимдаж байгаагаа хэлж байлаа.
fg
Түүнчлэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, цалин тэтгэвэр хүрэлцэхгүй байгааг ард иргэд гишүүндээ уламжилжээ. Мөн Ж.Эрдэнэбат гишүүн тойрогт ажиллах хугацаандаа аймгийнхаа ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад “Мэргэжил сонголт” сэдвээр илтгэл тавин, Сэлэнгэ нутгийн хөгжлийг түүчээлэх хүүхдүүд ирээдүйдээ мэргэжлээ хэрхэн зөв сонгох, мэдлэг боловсролтой зөв хүн болж төлөвшихөд юуг анхаарах ёстой талаар санал бодлоо солилцлоо.
өа
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ