Ц.Уранцэцэг: Өгүүлэлдээ мөнгө зарахгүйгээр эрүүл байх нууцыг бичсэн

img

ЮНЕСКО-гийн Бангкок дахь төв, Токиогийн Технологийн Институт, Япон улсын Боловсрол соёл спорт шинжлэх ухаан технологийн яам хамтран Ази Номхон далайн бүсийн орнуудын багш мэргэжилтэй оюутан, залуучуудын дунд “Сайхан амьдралын ур чадвар” сэдэвт кино болон өгүүллийн уралдаан зарлажээ.

6

Энэхүү уралдаанд 19 орны багш нар 198 материал ирүүлснээс уралдааны B ангилал буюу өгүүллийн уралдаанд манай улсын оролцогч Ц.Уранцэцэг тэргүүн байр эзэлж, ЮНЕСКО-Бангкокийн нэрэмжит шагналтан боллоо. Түүний шагнал болох “Электрон ном уншигч” болон сертификатыг өнөөдөр ЮНЕСКО-гийн Бангкок дахь төлөөлөгчийн газраас хүрэлцэн ирсэн Боловсролын бодлого, шинэчлэлийн багийн ажилтан, хатагтай Барбара Трзмиэл гардуулан өглөө. Тэрбээр “Эрүүл аз жаргалтай амьдрах нууц” өгүүллээрээ оролцож түрүүлсэн ба Зимбаб, БНХАУ, Энэтхэг, Малайз, Япон орны багш нар удаах байруудад шалгарчээ.

6

 Дашрамд дурдахад уралдаанд оролцсон бүтээлийг сэдэвт тохирсон байдал, шинэ санаа, бүтээлийн чанар гоо зүй гэх гурван үндсэн шалгуураар шүүж, дүгнэсэн байна. Мөн киноны ангилалад Малайз, Филиппин, Япон улсын оролцогчид эхний байруудад шалгарчээ.

6

Шагналаа гардаж авах үеэр нь Ц.Уранцэцэгтэй цөөн хором ярилцлаа.

6

-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Цэнд-Аюушийн Уранцэцэг гэдэг. Булган аймгийн Боловсролын газарт Бага боловсрол хариуцсан мэргэжилтнээр ажилладаг. Багш мэргэжилтэй. Энэ салбарт 21-дэх жилдээ ажиллаж байна.

6

-Уралдаанд оролцсон  “Эрүүл аз жаргалтай амьдрах нууц” өгүүллийн гол санаа юу вэ?

- Хүмүүс стресс бухимдалтай байгаа өнөөгийн нийгэмд мөнгө зарахгүйгээр өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх арга зам байна. Тэрхүү арга зам нь бясалгал юм гэдгийг л  бичсэн.

6

-Та өөрөө бясалгалаар хичээллэдэг үү?

-Тийм ээ. Би их сургуульд сурах хугацаандаа дандаа онолын мэдлэг, мэдээлэл авч байсан. Харин  миний суусан өөр нэг хичээл бол бясалгал байсан. Бясалгалын хичээлийг ширээний ард сандал дээр сууж, бичиж тэмдэглэдэггүй. Зүгээр л дэвсгэр дээр суугаад багшийнхаа зааж буй хичээлийг сонсдог энэ л хамгийн онцлог. Хүмүүст тус болохсон гэсэн бодлоор энэ чиглэлээр ном бичиж байгаа.

6

-Өгүүллээ ямар хэл дээр бичсэн бэ?

-Монгол хэл дээрээ бичсэн. Шүүгчид миний санааг ойлгоод түрүүлсэн гэдэгтээ маш их баярлаж байна. Үүнд орчуулагчийн чадвар маш чухал учир орчуулагчид их талархаж байгаа юм. Би Монгол орчуулагч байсан байх гэж бодож байгаа.

6

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
амжилт. өгүүллэгээ бүрэн эхээр нь гаргана уу
2014-03-28
зочин:
амжилт. өгүүллэгээ бүрэн эхээр нь гаргана уу
2014-03-28
зочин:
амжилт. өгүүллэгээ бүрэн эхээр нь гаргана уу
2014-03-28
sain baina uu:
bayar hurgey ih saihan sedeb bna.ter tani ter buteeliig olj unshig arga bna uu
2014-03-28
иргэн:
сайн байна мундаг багш байна гадаадынхан аливаад шударга ханддагийн нэг жишээ бол энэ
2014-03-28
n.byambasuren:
sain uu yamar mundag yum be bayar hurgej unsiye duugee
2014-03-27
ts.ganbaatar:
sain uu. duudee bayar hurgie. eruul enh ajliin ajliin amjilt husie.
2014-03-27
zochin:
nice.mundag yum be.amjilt khusie.
2014-03-27