Дэд сайд Д.Ганхуяг Албани улсад айлчлав

img

 

Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг Бүгд Найрамдах Албани Улсад энэ сарын 25-26-ны өдрүдэд хийсэн ажлын айлчлалынхаа хүрээнд Албаний Парламентын дарга ноён Илир Метатай уулзаж, Монгол, Албаний харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцсон байна. Уулзалтын үеэр УИХ-ын дарга З.Энхболдоос Албаний Парламентын дарга Илир Метад хүргүүлсэн урилгыг Гадаад харилцааны Дэд сайд Д.Ганхуяг гардуулжээ.

  Парламентын дарга Илир Мета Монгол, Албаний хоёр талын харилцаанд чухал ач холбогдол өгдгөө илэрхийлээд энэ онд Монгол Улсад айлчилж  хамтын ажиллагааны зарим баримт бичигт гарын үсэг зурах, бизнес форум зохион байгуулах хүсэлтэй байгаагаа хэлсэн байна.  

Албани Улс манай улсын нэгэн адил байгалийн баялаг арвинтай улс бөгөөд Монгол, Албаний худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг талаар ярилцжээ.

  Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ