Эрүүл мэндийн довтолгоог орон даяар өрнүүлнэ

img

 

Засгийн газрын 11-11 төвд ирж байгаа асуулт, санал хүсэлтийн багагүй хувь нь  эрүүл мэндийн салбартай  холбоотой байдаг. Энэ удаа 11-11 төвийн “Уулзах цаг” цахим ярилцлагын зочноор Эрүүл мэндийн сайд Н.Удвал оролцож, утсаар болон цахим хэлбэрээр хандсан 4500 гаруй  иргэнд мэдээлэл өглөө.  Орон нутагт хавдрын шинж тэмдгийг эрт илрүүлэх талаар авч  хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар цөөнгүй асуулт иржээ.

 

11 аймгийн төвд компьютер томографийн аппарат, дижитал рентген аппарат, лабораторийн болон дурангийн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжүүд, чих хамар хоолой, эрүү нүүр, шүдний оношилгоо эмчилгээний тоног төхөөрөмж бүхий оношилгооны төв байгуулагдаж байна. Эдгээр төвүүдэд гуравдугаар шатлалын эмнэлгүүдэд хийдэг бүх төрлийн шинжилгээ оношлогоог хийх боломжтой болж байгаа бөгөөд зарим аймагт Улаанбаатар хотын төв эмнэлгүүдэд байхгүй орчин үеийн тоног төхөөрөмжүүд тавигдаж, тэнд ажиллах эмч, боловсон хүчнийг сургаж бэлтгэсэн гэдгийг сайд хэллээ. Ингэснээр гуравдугаар шатлалын эмнэлэгт хандахаар нийслэлд ирдэг чирэгдлийг багасгаж, орон нутагтаа оношлуулах боломж бүрдэж байгаа.

 

Эрүүл байх, эрүүл амьдрах гэдэг тухайн иргэний эрүүл мэндийн боловсролтой ихээхэн хамааралтай тул энэ онд тус яамнаас Эрүүл мэндийн довтолгоог улс орон даяар өрнүүлэх болсныг сайд онцоллоо. Дээрх ажлууд хэрэгжсэнээр гэртээ цус харвадаг тохиолдол арилж, цусны даралтаа иргэн хүн өөрөө хянадаг чадвартай болох, элэгний хорт хавдрын эцсийн шатанд эмнэлэгт ханддаг бус эрт үед нь эмчид ханддаг болох мөн осол гэмтлийн онцгой цэгүүдийг тогтоосноор эрүүл мэндийн салбараас шалтгаалахгүйгээс бий болдог өвчин эмгэгийг тодорхой хувиар бууруулна гэдшийг хэлжээ.

  Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
мөнгө идэх шинэ арга
2014-03-27
хонгор:
шүдний эмнэлгүүдийн үнэ тарифыг хянах цаг болжээ хүний зовлонгоор хагартлаа баяжиж байгаа эмч нарынхаа асуудлийг анхаараач ганц шүд авахуулахад 10 мянган төг байдаг шүд өвчтэйгээс бүх өвчний үүр болж байгаа гэж эмч нар дуу нийлүүлэн хүлээн зөвшөөрдөг атлаа үнэ тариф өндөр байдгаас ядуу болон дундаж амьдралтай хүмүүс эмнэлгийн тусламж авч чадахгүй байгааг эрхэм удвал хатагтай мэдэхгүй байна улсын мэдлийн шүдний эмнэлгүүдийг олшруулж үнэ тарифыг хянах цаг болжээ
2014-03-27
ulgii:
sain bna gol ni emch nar ni medlegtei baibal.
2014-03-27
zaluu:
ineedtee um daa
2014-03-26
авто тээврийн төвлөрсөн лавлах:
та унаа болон зорчигч хайж драгон,баянзүрх зэрэг автовокзал явж цаг алдан мөнгөө үрэх шаардлагагүй боллоо.зөвхөн 1900-1973-т залгахад хангалттай.
2014-03-26
авто тээврийн төвлөрсөн лавлах:
та унаа болон зорчигч хайж драгон,баянзүрх зэрэг автовокзал явж цаг алдан мөнгөө үрэх шаардлагагүй боллоо.зөвхөн 1900-1973-т залгахад хангалттай.
2014-03-26
авто тээврийн төвлөрсөн лавлах:
та унаа болон зорчигч хайж драгон,баянзүрх зэрэг автовокзал явж цаг алдан мөнгөө үрэх шаардлагагүй боллоо.зөвхөн 1900-1973-т залгахад хангалттай.
2014-03-26