Р.Жигжид: Д.Батболдыг ажлаас нь халах эрх байхгүй
Татварын байцаагч хоёр эмэгтэйн амьдралыг сүйрүүлж, нэгийг нь амь насаар нь хохироон, нөгөөг нь торны цаана суулгасан хэргийн эзэн Д.Батболд Уул уурхайн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын даргын албан тушаал хашдаг.
Тэрбээр мөн “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн болсон билээ. Хэдийгээр шууд утгаараа буруугүй ч дээрх аймшигт хэрэг түүнээс болж гарсан тул огцруулах бус улам тушаал дэвшүүлж байгаа асуудлыг сэтгүүлчид Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжидээс тодруулав. Энэ асуултад тэрбээр “Д.Батболдыг буруугүй гэдгийг прокуророос шалгаад тогтоочихсон болохоор хууль эрхзүйн хувьд ажлаас нь халах эрх байхгүй. “Эрдэнэс Таван толгой”-н ТУЗ-д орсон тухайд саяхан болсон мэтээр бичих нь буруу. Энэ бол өмнө нь байсан асуудал” гэлээ.
Д.Батболдыг огцруулах шаардлагыг УИХ-ын эмэгтэй гишүүд Уул уурхайн яаманд хүргүүлж байсан билээ.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ