Далд уурхайн асуудлыг Засгийн газар бүрэн дэмжиж байгаа гэв
Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн асуудал шийдлээ олохгүй он дамжин хүлээгдсээр байгаа. Гэтэл Оюутолгойг санхүүжүүлэх хүсэлтэй банк, санхүүгийн байгууллагуудын 4.2 тэрбум ам.долларын зээлийн баталгааны хугацаа энэ сарын 31-нд дуусна. Харин асуудал шийдэгдэхгүй удаашраад байгааг гадаадын сайтууд манай улсын Засгийн газартай холбон тайлбарлаж, бичих болсон. Тэгвэл Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Монгол Улсын Засгийн газар далд уурхайн асуудлыг бүрэн дэмжиж байгаа. Далд уурхайг санхүүжүүлэх, удирдах эрх 100 хувь хөрөнгө оруулагчдын эрхийн асуудал. Тиймээс далд уурхайн санхүүжилтийн асуудлыг Оюутолгойн ТУЗ шийднэ” гэлээ.
Түүнчлэн зэсийн баяжмалаа экспортлож чадахгүй байсан асуудал эргээд хэвийн байдалдаа орсон талаар Уул уурхайн сайд дуулгалаа. Баяжмалыг машинаар тээвэрлэдэг тул урагшаа гаргахад Хятадын орон нутгийн удирдлагууд хүнд суртал гаргадаг болохоор төмөр зам тавигдвал энэ асуудал үгүй болохыг салбарын сайд нь хэлсэн юм.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ