Шилдэг эмч “Алтан чагнуур” гардан авна
Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор Дэлхийн эмч нарын баярын өдрийг тохиолдуулан Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос Монголын шилдэг эмч нарыг шалгаруулах“Алтан чагнуур” дээд шагналыг санаачлан бий болгосон билээ.
б
Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй уг арга хэмжээ энэ сарын30-ны өдрийн 14.00 цагт Соёлын төв өргөөнд болох юм байна.Тус шагнал нь эрүүл мэндийн салбарт өөрийн эрдэм мэдлэг, ур чадвараа дайчлан эрүүлийг хамгаалах үйлсэд цаг наргүй зүтгэн ард иргэдийнхээ дунд алтан гартай эмчхэмээн хүндлэгдэж байдаг эмч нараа алдаршуулах зорилготой аж. Нийслэлийн болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас шалгарсан 50 гаруй эмч нар нэр дэвшиж байгаа ба нарийн мэргэжлийн төрлөөр 15 эмчийг “Алтан чагнуур” шагналын эздээр тодруулах юм байна.
ы
Энэхүү үйл ажиллагааны ерөнхий зохион байгуулагчаар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, хамтран зохион байгуулагчаар: Эрүүл мэндийн яам, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо, мэдээллийн ивээн тэтгэгчээрTV9 телевиз, ETV, MASS телевиз, Парламентын суваг телевиз, www.emch.mn, www.mass.mn вэб сайтууд оролцож байна.
ы
Дашрамд дуулгахад, монголын эмч нарын цалин хөлс, нийгмийн баталгаа, ажиллах нөхцлийн талаар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Эрүүл мэндийн салбарын 2014-2016 оны хамтын хэлэлцээрт эмч нарын цалингийн дээд хэмжээг дээрх хугацаанд 3 сая төгрөгт хүргэх асуудлыг ҮЭ-ийн байгууллагаас тусгасан. Гэвч Хөдөлмөрийн яам энэ заалтыг зөвшөөрөхгүй хэмээн өөрчлөхийг зөвлөсөн хариу ирүүлэн, хуулийн хугацаанд хэлэлцээрийг бүртгэхгүй байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооныхон үзсэн гэж мэдээллээ. Учир нь ажлын ачаалал ихтэй, хариуцлага өндөртэй эмч нарынхаа төлөө хийж байгаа энэ мэт ажлыг эрүүл мэндийн яам нь, ажил олгогч нар нь дэмжээд салбараараа хамтраад ажиллах гэхээр Хөдөлмөрийн яам нь зөвшөөрөхгүй байгаа нь Монгол хүний үнэлэмж, тэр дундаа эмч хүний хөдөлмөрийг үнэлэхгүй байна гэж үзэхэд хүргээд байгаа гэдгийг ҮЭ-ээс мэдэгдлээ.
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ