Улаанбаатар 9 хэм хүйтэн

img

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, маргааш нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орж, цасан болон шороон шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, баруун болон говийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 8-10 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт 4 хэм хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

тэнгэрлэг лавлах 1973:
урилга:1982-1992 онуудад тэр үеийн бүгд найрамдах ардчилсан герман улсад дээд болон техником тмс-д үйлдвэрлэлийн дадлагаар суралцаж байсан нийт ноёд хатагтай та бүхнийг 2014 оны 8 сарын 1 ны өдөр 10:00 цагт болох "оюутан цагийн дурсамж" хүндэтгэлийн уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна. зохион байгуулагч: тэнгэрлэг лавлах 1900-1973 тодорхой мэдээллийг: 1900-1973-т холбогдон өөрийнхөө тодорхой мэдээллийг өгч бүртгүүлнэ үү !!!
2014-03-26
эмэгтэй:
хөөе, сэтгүүлч үү, шивсэн хүн нь үү, тэг хэмээс дээш бол дулаан байдаг биш бил үү. ингэж хүүхэд залуусын тархийг "булингартуулж, буртаглахаа" болиоч ээ . ийм наад захын эх хэлний, бичиг үсгийн боловсролгүй юмсыг ажилд битгий аваач ээ
2014-03-26
tuugii:
9 хэм хүйтэн ч гэх шиг юу вэ
2014-03-26