А.Бакей: Хаврын чуулганы эхэнд хэлэлцэх асуудлын жагсаалтыг батална
УИХ-ын намрын чуулган завсарлаад ээлжит бус чуулганыг хуралдуулна гэсэн сураг эдүгээ алдарч байна. Улстөрчид намрын чуулганаар ирц бүрдээгүйгээс хэлэлцэх асуудлаа хойшлуулж байсан. Тиймээс ч хэлэлцүүлэхээр өргөн барьсан хуулийн төслүүд УИХ-ын даргын ширээн дээр дарагдаастай байгаа. Намрын чуулганы хаалтын хуралдаан дээр УИХ дахь МАН, “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүдийн зүгээс өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцсэнгүй, “хойд эцэг”-ийн зан гаргалаа гэж УИХ-ын даргад хаяглан гомдоллож байлаа. Ер нь намрын чуулганы хугацаанд гишүүдийн ирц бүрдэхгүй байгаатай холбоотойгоор УИХ-ын дэгийн хуульд өөрчлөлт оруулж, өөрсдийн асуудлаа шийдвэрлэхээр нэг хэсэг цаг алдсан. Цаг алдаж, хэлэлцэж амжаагүй хуулийн төслүүдэ, ялангуяа Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт, төсвийн тодотгол зэргийг ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр яригдаж байсан. Гэвч ээлжит бус чуулганыг хуралдуулах тов гарсангүй. Үүнтэй холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
6
Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана
6
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей:
6
-Ээлжит бус чуулганыг хуралдуулах болов уу?
-УИХ дахь бүлгийн дарга нар ярилцаад ээлжит бус чуулганыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн байсан.
6
-Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан энэ долоо хоногт зарлагдсан байсан. Ямар асуудал хэлэлцэх бол?
-Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хэлэлцэнэ.
6
-Хэлэлцэх асуудлын жагсаалтаа батлалгүйгээр хаврын чуулганыг нээх нь хууль, журам зөрчигдөхгүй юу?
-Энэ нь гишүүдийн шийдэх асуудал. Хаврын чуулганы эхэнд хэлэлцэх асуудлын жагсаалтаа батлах байх.
6
Чуулганыг 09.00 цагт хуралдуулах өөрчлөлт орсон
6
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар:
6
-Ээлжит бус чуулганыг хуралдуулах тов гарсан болов уу?
-Ээлжит бус чуулганы тов гараагүй байна.
6
-Хаврын чуулганы нээлтийг хэзээ хийх бол?
-Хаврын чуулганы нээлтийг жил бүрийн дөрөвдүгээр сарын таванд хийдэг. Энэ удаад дөрөвдүгээр сарын таван амралтын өдөр таарч байгаа. Тиймээс дөрөвдүгээр сарын долоонд хаврын чуулганы нээлт хийнэ.
6
-Намрын чуулганы хуралдаанаар Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталж чадаагүй. Хэлэлцэх асуудлын жагсаалт батлалгүйгээр хаврын чуулганыг нээж болох уу? УИХ-ын дэгд энэ талаар ямар нэг заалт байдаг уу?
-Төрийн байгуулалтын байнгын хороо энэ долоо хоногт хуралдах товтой байгаа. Хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэнэ.
6
-Хаврын чуулганы хуралдааны цагийн хуваарьт ямар өөрчлөлт орсон бол?
-Чуулганы хуралдааныг 10.00 цагт эхлүүлдэг байсан. Энэ удаад 09.00 цагт хуралдуулахаар цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан.
5
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ