Авто замын тээврийн салбарт баримтлах тогтоолын төслийг өргөн барив
Зам, тээврийн сайд А.Гансүх өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод “Авто замын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлогыг боловсруулах тухай” тогтоолын төслийг өргөн барилаа. Шинэ бүтээн байгуулалтыг амжилттай өрнүүлэхэд авто тээвэр онцгой ач холбогдолтой хэмээн үзэж Зам, тээврийн яамнаас дээрх бодлогын баримт бичгийг боловсруулсан байна. Харин Засгийн газар уг тогтоолын төслийг 2014 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэн баталсан юм.
Энэ талаар Зам, тээврийн сайд А.Гансүх “Сүүлийн үед авто замын тээврийн салбар дахь зохицуулалтгүй тээвэр далд эдийн засгийг дэмжих механизм болж хувирсан. Жолооч нарын ур чадвар, хариуцлага, сахилга, техникийн мэдлэг, хөдөлгөөний соёл дутмагаас зам тээврийн осол буурахгүй байгаа, түүнчлэн авто замын тээврийн үйлчилгээний стандартыг шинэчилж боловсронгуй болгох зэрэг шаардлагын үүднээс энэхүү бодлогын баримт бичгийг санаачлан боловсруулсан юм” хэмээв.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ