Л.Эрдэнэчимэг, Л.Энх-Амгалан нарын гишүүд Австралид ажиллаж байна

img

Тесвийн байнгын хорооноос томилсон Л.Эрдэнэчимэг, С.Баярцогт, Н.Батцэрэг. Л.Энх-Амгалан, Ж.Эрдэнэбат нарын гишүүд болон Сангийн яамны зарим албан тушаалтан Австрали улсад айлчилж байна. Тэд энэ үеэр тус улсын татварын ситем,өрийн менежмент болон уул уурхай дахь татварын тогтолцоог судлаж байгаа юм. Багийнхан эхний өдрөө Австралийн парламентын Эдийн засгийн байнгын хорооны гишуудтэй уулзаж, одоо хэрэгжиж байгаа татварууд болон татварт хийх гэж байгаа зарим өөрчлөлтийн талаар ярилцсан аж. Мөн Австралийн Их сургуулийн порфессоруудтай уулзжээ.

5

Түүнчлэн Австралийн Сангийн яамны орлого цуглуулах багийнхантай уулзаж, жижиг бизнесийн хөнгөлөлт урамшууллын систем, НӨТ-ын доод хэмжээ болон доод хэмжээ тогтоох шалтгаан, НӨТ-ийн буцаалтын систем, уул уурхайн татварын систем, роялти, турээсийн татварын систем, аудит, мөн өрийн менежментийн талаар туршлага судалсан байна.

Австрали улсад 2 сая доллараас доош орлоготой бизнесийг жижиг бизнест тооцдог гэнэ. 23 сая хун амтай энэ улсад 2-3 сая орчим жижиг бизнес эрхлэгч бүртгэгдсэн байдаг аж. Энэ нь нийт бизнес эрхлэгчдийн 90 гаруй хувийг эзэлдэг бөгөөд ажлын байрны 43 хувийг бий болгодог байна. Жижиг бизнес эрхлэгчдийн ихэнх нь уйлчилгээний болон хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулдаг байна. Тэдний татвараас улсын төсвийн өчуухэн хэсэг бурэлддэг боловч төсвийн томоохон хэсгийг хувь хуний орлогын албан татвар бүрдүүлдэг тул энэхүү салбар нь ихээхэн ач холбогдолтой гэнэ.

6

Тус улсад 26 мянгаас доош орлоготой бол татвар тооцдогггүй бөгөөд жилдээ 300 мянган бизнес дампуурч, мөн шинээр эхэлдэг гэнэ. Австралийн татварын систем нь маш төвөгтэй байдаг тул ихэнх жижиг бизнес эрхлэгчид нь татварын буртгэл тооцоонд ихээхэн цаг хуч хеделмер зарцуулдаг байна. Тиймээс засгийн газраас энэхуу хундрэлийг арилгахаар ажиллаж байгаа аж.

Австралид НӨТ төлөх босго нь 75 мянган доллар байдаг ба анх 2000 онд 50 мянгаас эхэлж байсан бол 2007 оноос доод босгыг нэмэгдүүлжээ. Доод босгыг нэмэгдуулсэн ч гэсэн нийт НӨТ төлөгчдийн 50 хувь нь 75 мянган доллараас бага орлоготой бизнес эрхлэгчид байдаг. Тэд сайн дураараа бүртгүүлж, татвараа төлдөг байна.

6

Олон улсын жишгээс харахад ихэнх улсад 50-100 мянган долларын хооронд доод босго нь хэлбэлздэг. Сайн дураараа бүртгүүлж байгаа жижиг НӨТ төлөгчдөд улирлаар болон жилээр тайлангаа гаргах хөнгөвчилсөн системийг санал болгодог. Олон улсын хэмжээнд хийсэн судалгаагаар НӨТ-ын алдагдлаараа австрали нь швед улсын дараа буюу ойролцоогоор 8 хувьтай байгаа бол хуучин социалист орнууд болох Румын, Словак, Чех грек зэрэг орнууд 50-аас дээш хувьтай байдаг байна. Тиймээс НӨТ-ын алдагдлыг багасгах зорилгоор үнэнчээр НӨТ төлөх олон талын системийг бурдуулэх нь чухал аж.

Австралийн татварын байгууллага нь жилдээ 2.2 сая НӨТ буцаалтын өргөдөл авч, 53 тэрбум долларын буцаалт хийдэг. Үүнээс 2 хувь орчмыг дахин шалгалтад хамруулах ба ихэвчлэн сэжиг бухий байдлаар гэнэт ихэссэн буцаалт болон бизнесийн сэжигтэй төрлийг сонгон шалгадаг аж.

6

Австралид 260 мянган хун уул уурхайн салбарт ажилладаг. Тус салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 9 хувийг үйлдвэрлэдэг ч экспортдоо голлох жин эзэлдэг. Австралийн ашигт малтмалын татварыг бутээгдэхүүнд суурилсан, гэнэтийн ашигт суурилсан, орлогод суурилсан хэмээн гурван төрөл байдаг. Гэнэтийн ашгийн татвар нь монголд хэрэгжиж байсан гэнэтийн ашгийн татвартай адилхан бөгөөд Засгийн газраас энэ оны долоодугаар сарын 1нэгний өдрөөс энэхүү татварыг байхгүй болгох талаар маш идэвхтэй ярьж эхэлсэн байна. Гэнэтийн ашгийн татвар нь төмрийн худэр болон нуурсэн дээр 22.5 хувь, нефтэд 40 хувь байдаг юм байна.

7

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

австралийн татвар:
мухахаха, явж явж австралиас татварын системийг нь судлахдаа яахав дээ. зөвхөн орлогын албан татвар нь 48% хүртэл байдаг газар шүү дээ. өөрөөр хэлбэл 1 сая төгрөгийн 480,000-ийг нь татварт авчихдаг. монголд 10% байгаа. хэрэв австрали шиг өндөр татвартай болчихвол манайх шиг үйлдвэрлэл хөгжиж чадаагүй газар шууд л нам сууна биз. энд татвараа дагаад бүх бараа бүтээгдэхүүн нь үнэтэй. гэхдээ монгол шиг үнэтэй биш л дээ...
2014-03-26
kkkjjjjj:
are tumen elgeeree molhoj had yawah *rdlaga bnu you hj yaw a yum
2014-03-26
vnen shuu:
yugaa hiij haa bsan australid boon boonooroo yamarch ach holbogdolgui yavdag bna. tv geer tanaid honoe garaad bsan. yamar olon udaa manaid yu ch bhgui yu ch bhgui geed yariad bsan be. eroosoo hun asuugaagui bhad chin. yu ch bhgui btalaa 2 ch mashin soliod (150.000 euro) geed bsan shdee. yu ch bhgui btalaa aan. shunalaa zogsoomoor yum odoo.
2014-03-25
tumuruu:
ingej tatvar tologchdin mungu urj baidagaa boliochee. sangin yamni 2 mergejilten yavj sudlaad boloo sh de. eruul mend bolovdtol zam8n tugjreld mungu heregtei bn. uih. z.gazar gadaad tomiloltoo odoo zogsooh shiidver garga.
2014-03-25
aagi:
saindaa ch bish mongo guih gej yavaagaas zailahgui
2014-03-25
зочин :
ажиллах ч гэж дээ дэлгүүр хэсээд л явж байгаа биз
2014-03-25
la luna:
www.la-luna.mn online delguureer zochilooroi.
2014-03-25
танайд хоноё:
танайд хоноё гэдгээр 2 дахин гарсан хүн нь энэ авгай болж байх шигээ гөө мөн их гайхуулж байнаа гэр орныхоо тансагийг ард түмнийг үнэтэй эмээр хангаж баяжсанаа л харуулаад байгаа юмуу даа хэдэн төгрөг төлөө болоо
2014-03-25