Усны асуудлаар хэлэлцэнэ
Бaйгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Ус ба тогтвортой хөгжил” сэдэвт хэлэлцүүлгийг энэ сарын 26 буюу ирэх лхагва гаригт зохион байгуулахаар болжээ. Хэлэлцүүлгийг УИХ-ын Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан нээж үг хэлэх юм байна. Мөн холбогдох албаны хүмүүс илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх аж. Тухайлбал, Усны үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ц.Бадрах “Усны салбарын хууль эрх зүйн тогтолцоо, усны нөөц, ашиглалт, хамгаалалтын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлууд”, Монголын усны түншлэл ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Баасандорж “Ус хэмнэлт ба технологийн асуудал”, Хот, суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ч.Эрдэнэчимэг “Ус хангамж ба тогтвортой хөгжил” сэдвээр илтгэл тавих юм байна. Хэлэлцүүлэг 14.00 цагт Төрийн ордны “А” танхимд болно.
аа
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ