Токио дахь Хойд солонгосчуудын байшинг "Авар" ХХК авч чадсангүй
Токио хотын төвд Монгол Улсын компани 5.1 тэрбум иенээр үнэлэгдэх газрыг, 10 давхар барилгын хамт дуудлага худалдаагаар авсан нь өнгөрсөн онд гадна, дотногүй дуулиан тарьсан. Уг барилгыг Японд амьдардаг Хойд Солонгосын иргэдийн “Чучунгрёнг" хэмээх байгууллага эзэмшдэг байсан ч банкнаас зээлсэн 60 орчим тэрбум иенийн өрөө төлөөгүй учраас шүүхийн шийдвэрээр байраа албадан хураалгасан аж. Ийн албандан хураалгасан барилгыг Монголын "Авар" хэмээх компани худалдан авсан нь ч шүүхийн шийдвэрээр уг байшинг эзэмших боломжгүй болжээ. Токиогийн дүүргийн шүүхээс “Авар” ХХК-ийг шалгаж, худалдан авах чадварыг судалж дуусах хүртэл байшинг худалдах шийдвэрийг түр хойшлуулаад байсан юм. Тэгвэл Токиогийн шүүхээс бичиг баримт дутуу гэх шалтгаанаар "Авар" компанид уг байшинг худалдахыг зөвшөөрөөгүй байна. Харин "Авар" дээд шүүхэд давж заалдсан ч шүүхийн анхны шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Тиймээс хоёр дахь өндөр үнийн саналыг илрүүлсэн Японы Кагава мужийн хөрөнгө оруулалтын компани болох “Марүнака холдингс”-т тус барилгыг худалдах шийдвэрийг энэ сарын 20-ны өдөр шүүхээс гаргажээ.
...
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ