Жижиг тэрэгний зогсоол 4 сая төгрөгийн үнэтэй
Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг техникийн захуудыг нүүлгэж, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны 130 га газарт “Авто худалдааны нэгдсэн цогцолбор” барьж, төвлөрүүлэхээр болсон. Эхний ээлжинд авто машины худалдааны ил талбайг барьж дуусгах бөгөөд энэ оны аравдугаар сарын нэгний дотор ашиглалтад оруулах юм байна. Энэхүү цогцолборт сэлбэг, хэрэгслийн 285 павилон, 11324 суудлын болон жийп автомашины худалдаа, 1191 автобус, хүнд даацын автомашины худалдаа эрхлэх талбай, авто эскпо зохион байгуулах нэг барилга, үйлчилгээ оффисын 14 барилга, 42 км авто зам, 8.7 га талбайд явган хүний зам, 1438 авто машины үйлчлүүлэгчдийн зогсоол, 36.7 га талбайд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, 4.4 га талбайд авто машины туршилтын талбайтай байгуулахаар төлөвлөжээ. Мөн цогцолборын оффисын барилгад улсын дугаарын тоо бүртгэлийн газар, банк, санхүү, нотариат зэргийг байршуулах юм байна. Харин зогсоолын төлбөрийн тухайд бага оврын автомашины зогсоол бүхий 18 метр кв газрыг дөрвөн сая төгрөгөөр, том оврын автомашины зогсоол буюу 72 м кв газрыг есөн сая төгрөгөөр аж ахуйн нэгж, иргэнд эзэмшүүлнэ. Дараагийн ээлжинд худалдааны талбайг борлуулснаас олох 36.283 тэрбум төгрөгөөр явган хүний зам, үйлчлүүлэгчдийн зогсоол, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, авто машины туршилтын талбайг байгуулахаар тооцжээ.
ааа
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ