Өнөөдөр сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр
Жил бүрийн 3 дугаар сарын 24-ний өдрийг Дэлхийн Сүрьеэтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жил дэлхийн Сүрьеэтэй тэмцэх өдрийг ‘’Жил бүр дэлхий дээр сүрьеэгээр 9 сая хүн өвддөг ч тэдний 3 сая нь сүрьеэгийн тусламж авч чаддагүй. Сүрьеэгээр өвдсөн хүн бүрийг илрүүлж, эмчилгээнд хамруулж, эдгэрүүлцгээе’’ гэсэн уриатайгаар дэлхий дахинаа тэмдэглэж байна. Дэлхийн Сүрьеэтэй тэмцэх өдрийн хүрээнд ЭМЯ, ХӨСҮТ, Глобаль сан зэрэг холбогдох байгууллагууд өнөөдөр 15.00 цагт ЭМЯ-ны хурлын “Б” зааланд хэвлэлийн бага хурал хийж, иргэдэд мэдээлэл өгөх юм байна.
Дашрамд дурдахад, Сүрьеэ өвчин бага зардлаар эмчлэгдэх боломжтой хэдий ч өнөөдөр дэлхий дээр өдөрт 4 мянган хүн уг өвчний шалтгаанаар нас бардаг байна. Энэ нь дэлхий нийтээр сүрьеэгийн эсрэг тэмцэх санхүүжилт хангалтгүй, сүрьеэг оношилдог орчин үеийн технологийг дэлгэрүүлэх хэрэгтэйг харуулж байна.
,
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ