УИХ-ын дарга Асгатын мөнгөний ордын ажилтай танилцав

УИХ дарга З.Энхболд болон дагалдан яваа төлөөлөгчид өнөөдөр /2014.03.23/ Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын дөрөвдүгээр багийн нутагт орших “Асгатын мөнгөний орд”-д ажиллаж байна. Асгатын мөнгөний орд Монгол орны баруун хэсэгт, ОХУ-ын Алтайн хязгаартай хиллэн оршдог. УИХ-ын даргын ажлын айлчлал хийж буй Өлгий сумаас 180 км, харин Улаанбаатар хотоос 1800 км-ийн зайтай оршдог.
a
УИХ-ын даргын 2014.03.22-ны өдөр зочлон очиж, ажил байдалтай нь танилцсан Барилгын инженерийн тусгай батальон буюу Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн стратегийн ач холбогдол бүхий Асгатын мөнгөний орд хүрэх 7.3 км зам, 72.8 метр урттай бетон гүүрийг хийж гүйцэтгэн 2013 онд ашиглалтанд оруулсан байна.
a
Далайн төвшнөөс дээш 3500-3600 метрийн өндөрт орших ордыг хүрэх замыг Зэвсэгт хүчний 340 дүгээр анги тавьснаар стратегийн ач холбогдол бүхий ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах бодит нөхцөл бүрдсэн болохыг Баян-Өлгий аймгийн удирдлагууд хэлж байв.
Асгатын мөнгөний ордны хувьд Монгол Улсын хөгжлийн бодлогод чухал ач холбогдол бүхий ордын нэг бөгөөд байгалийн өвөрмөц тогтоц бүхий энэ газар өдөртөө л жилийн дөрвөн улирлын өнгө төрхийг гаргаж байдаг өвөрмөц тогтоц бүхий газар юм. Асгатын мөнгөний ордод хэд хэдэн төрлийн металь бий гэж судлаачид үздэг байна. Мөнгө, зэс, сурьма, висмут гэсэн металийн нөөцтэй. 1970-1980 оны эхээр Монгол болон хуучнаар ЗХУ-ын эрдэмтэд хамтран Асгатын мөнгөний ордны хайгуулыг хоёр удаа хийж байсан байна.
s
Өнөөдөр УИХ-ын дарга болон дагалдан яваа төлөөлөгчид Асгатын мөнгөний ордтой танилцахын өмнө малчин айлд зочиллоо. Мөн хилийн цэргийн 0285 дугаар ангийн хилийн заставт ажиллаж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, Зам тээврийн дэд сайд К.Ержан, УИХ-ын даргын зөвлөх З.Нарантуяа, Баян-Өлгий аймгийн засаг дарга Х.Дармен болон албаны бусад хүмүүс байлцах юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ