Какарью М.Ананд башёг тэргүүлж эхэллээ
Японы мэргэжлийн сумогийн гуравдугаар сарын тэмцээн буюу Хару башёгийн 14 дэх өдрийн барилдаан өндөрлөлөө. Мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал Какарью М.Анандтай барилдаж ерокири мэхээр М.Ананд давж, Хару башёг ганцаар тэргүүлж эхэллээ. Түүнд энэ сард 13 буюу түүнээс дээш давж, түрүүлбэл Ёкозуна цол өгөхөө мэргэжлийн сумогийн холбооноос мэдэгдсэн. Тэрээр маргааш давбал энэ башёд түрүүлэх юм. Өмнө нь хоёр бөх 33 барилдсанаас 30-д нь их аварга давж байжээ.ааа
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ