Аялал жуулчлалын үзэсгэлэн нээгдлээ
Монголын аялал жуулчлалын холбоо 1999 оноос эхлэн аялал жуулчлалын “International Travel Mart” үзэсгэлэнг жил бүрийн гуравдугаар сард зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн ITM 2014 үзэсгэлэн өнөөдөр “Мишээл экспо” төвд нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэн яармаг нь аялал жуулчлалын бизнес эрхлэгчид, жуулчдад бүтээгдэхүүнээ борлуулдаг үндэсний үйлдвэрлэгчдийн хамгийн том арга хэмжээ юм. Аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийг хооронд нь холбож, шинэ бизнесийн түнш олох, хуучин түншүүдтэйгээ уулзах, мэдээллээ солилцох, гэрээ хэлэлцээ хийх, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах боломжийг олгодог нь үзэсгэлэн яармагийн онцлог.
Энэ жилийн үзэсгэлэнд 16 аймгийн төлөөлөл оролцож байгаа бөгөөд хоёр өдөр үргэлжилнэ.
ааа
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ