Улаанбаатарын метро 2016 онд ашиглалтад орно
Улаанбаатар хотод метро барих асуудал эртнээс яригдаж байгаа. Хотын хоёр ч удирдлагаар дамнан яригдаж буй метроны ажил ирэх дөрөвдүгээр сараас эхлэх гэнэ. Ингээд хоёр жилийн дараа буюу 2016 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгааг хотын дарга Э.Бат-Үүл дуулгалаа. Японы Жайка олон улсын байгууллага хийсэн төсөлд метрог хотын төв хэсэг буюу баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл газар доогуур, харин бусад хэсгээрээ ил явах нь зохимжтой хэмээн тусгасан байдаг. Улаанбаатар метро төсөл хэрэгжсэнээр 160 мянга орчим ажлын байр бий болно гэсэн урьдчилсан тооцоог нийслэлийн удирдлагууд гаргаад байгаа аж.
аа
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ