Маргааш манайд айлчлах зочин
Орос, Хятад, Казахстан, Таджикстан, Кыргызстан, Узбекстан улсуудын төрийн тэргүүнүүдийн үндэслэн байгуулсан Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ф. Мезенцев маргааш манай улсад айлчлах гэж байна. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар манай улсад айлчилж буй бүс нутгийн олон улсын байгууллагын удирдагч энэ сарын 26-ыг хүртэл саатаж, улс төрийн хүрээнд яриа хэлэлцээр хийх ажээ.
a
Түүний талаар товч мэдээлэл хүргэвэл:
a
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ф. Мезенцев нь 1959 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Ленинград хотод төрсөн.
a
1976 онд Ленинград хотын 509 дүгээр сургуулийг төгссөн.
a
1981 онд Ленинград хотын Төмөр замын инженерийн дээд сургуулийг төгссөн. Төмөр замын инженер мэргэжилтэй, доцент. Сэтгэл судлалын шинжлэх ухааны дэд эрдэмтэн цолтой.
a
1983-1984 онд Ленинград муж, Ленинград хотын Бүх холбоотын Лениний Коммунист залуучуудын эвлэлийн хорооны зохион байгуулагч, зохион байгуулах хорооны дарга,
a
1984-1990 онд Цэргийн албанд, Хэвлэлийн газарт ажилтан, офицер,
a
1988 оноос Зөвлөлт Холбоот Улсын сэтгүүлчдийн эвлэлийн хорооны гишүүн,
a
1990-1993 онд Ленинград хотын депутат,
a
1990-1991 онд Ленинград хотын зөвлөлийн Хэвлэлийн албаны дарга,
a
1991-1996 онд Санкт-Петербург хотын даргын дэргэдэх Хэвлэлийн хорооны дарга,
a
1996-1999 онд ОХУ-ын Төрийн хэвлэлийн хорооны орлогч дарга,
a
1999 онд Москвагийн Олон Улсын Харилцааны их сургуульд докторант,
a
1999-2002 онд Ерөнхийлөгч В.Путины 2000 оны сонгуулийн кампанит ажилд дэмжлэг үзүүлж байсан Стратеги төлөвлөлтийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч,
a
2002-2009 онд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн гишүүн, Холбооны Зөвлөл дэх Эрхүү мужийн Засгийн газрын төлөөлөгч,
a
2002–2006 онд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн Мэдээллийн бодлогын комиссын дарга,
a
2004-2009 онд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн Хурлын мэдээлэл, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч дарга,
a
2006-2012 онд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Ажил хэргийн зөвлөлийн дарга,
a
2009-2012 онд ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагч бөгөөд мужийн Засгийн газрын тэргүүн, 1 дүгээр сарын 1-нээс ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна.
a
Гэр бүл: эхнэр, охинтой.
ааа
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ