Өрсөлдөх чадваргүй аймгаар Архангай тодорчээ
Өрсөлдөх чадварын судалгааг Орхон аймаг тэргүүлжээ. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв хоёр дахь жилдээ гаргаж буй “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2013” судалгаанд Орхон аймаг хамгийн өндөр үзүүлэлтийг харуулсан бол Өмнөговь, Дархан-Уул аймгууд удаалсан байна. Харин өнгөрсөн жил хойноосоо хоёрт бичигдэж байсан Архангай аймаг энэ жил сүүл мушгижээ. Өөрөөр хэлбэл Монгол Улсын 21 аймгаас өрсөлдөх чадваргүй аймгаар Архангай аймаг тодорчээ.
Аймгуудын өрсөлдөх чадварыг тодорхойлохдоо эдийн засаг, засаглал, бизнесийн орчин, дэд бүтэц гэсэн үндсэн 4 бүлгийн хүрээнд нийт 180 үзүүлэлтийг үндэслэдэг юм байна.
ааа
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ