Захиалагчийн хяналтыг Барилгын хөгжлийн төв тавина

img

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа барилга байгууламжид захиалагчийн хяналт хийх чиг үүрэгтэй Барилга захиалагчийн албыг татан буулгалаа. Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэргэд байсан уг албаны ажил үүргийг “Барилгын хөгжлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газарт шилжүүлсэн байна.  “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ нь барилгын норм, дүрэм, стандарт боловсруулах, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах барилгын ажилд захиалагчийн хяналт тавих, барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх зэрэг үүрэг чиглэлтэй ажиллах аж. ааа В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ