Монгол хүн сансарт ниссэн өдөр
Өнөөдрөөс 33 жилийн өмнө Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибековын хамтаар хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн билээ.
б
Тэд сансарт нийт найман өдрийн турш дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан юм. Энэхүү үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийнхөө сансрын нисгэгчийг нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн юм.
ы
Ийнхүү эх орныхоо алдрыг сансрын уудамд тамгалсан Ж.Гүррагчаа болон түүнтэй хамт сансарт нисэх бэлтгэл сургуулилт хийж байсан Майдарын Ганзориг нарыг “Сансрын нисгэгч” гэдэг бусадтай ижилгүй тодотгол дагадаг төдийгүй Монгол Улс баатар цолоороо өргөмжилсөн юм.
ы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ