Баянгол дүүргээс эрүүл мэндийн салбарын шинэчлэл эхэллээ

img

Өнөөдөр Баянгол дүүргийн эрүүл мэндийн нэгдэл буюу VII  төвд манай улсын эрүүл мэндийн салбарт өмнө нь хийгдэж байгаагүй нэгэн шинэ ажлыг зохион байгуулав. Дэлхийн эмч нарын өдрийг угтан “Хишиг өдөр” нэртэй зохион байгуулсан энэхүү үйл ажиллагааны хүрээнд Баянгол дүүргийн эрүүл мэндийн нэгдэлийн удирдлага, эмч нар дүүргийнхээ Өрхийн эрүүл мэндийн төвд очиж ажилласан юм. Харин өрхийн эрүүл мэндийн төвийн дарга бол эмч нар БГЭМН дээр ирж нэг өдөр ажиллалаа.

ы

Энэхүү арга хэмжээний хүрээнд Баянгол дүүргийн эрүүл мэндийн нэгдэлийн даргын оронд нэг өдөр ажилласан “Илаарших” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга С.Наранчимэгтэй уулзаж ярилцсан юм.

ый

-Өнөөдрийн арга хэмжээнийхээ талаар тодруулаач?

-Манай Баянгол эрүүл мэндийн нэгдэл, Баянгол өрхийн эрүүл мэндийн төвүүд хамтраад “Хишиг өдөр”  арга хэмжээг зохион байгууллааа. Энэхүү арга хэмжээ нь Олон улсын эмч нарын баярын өдрийг угтсан раг хэмжээ юм. Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд БГЭМН олон өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд харилцан туршлага солилцох, санал солилцох, багаар  ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилготой арга хэмжээ юм. Энэ өдөр өрхийн эрүүл мэндийн төвийн нийт дарга нар БГЭМН”ийн удирдлагууд хоорондлоо албан ёсоор ажил үүргийн эрхээ шилжүүлж, тухайн өдрийн ажлыг хэвийн үйл ажиллагаагаар хангах, гарсан санаа оноогоо бие биедээ хэлэх, алдаа дутагдлаа засварлах зэргээр ажлын үр дүн гарах юм. Энэ арга хэмжээ  нь монголын эрүүл мэндийн салбартаа анхдагч гэж болно. 2014 онд манай Баянгол эрүүл мэндийн нэгдэл, Баянгол өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ажлын төлөвлөгөөнд орсон гол зүйл нь ажлын туршлага солилцох, ажиллах байсан. Жишээ нь, би өрхийн эрүүл мэндийн төвийн дарга БГЭМН-ийн даргын үйл ажиллагаа ямар байдаг, Нийгмийн эрүүл мэндийн даргын үйл ажиллагаа ямар байдаг гэдэгт үнэлэлт дүгнэлт өгөх, ингэснээр хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх гэсэн алсын хараа юм.

й

-Баянгол дүүргийн иргэдийн эрүүл мэндийн онцлог юу вэ?

-Бага нутаг дэвсгэрт нягтаршил ихтэй, хүн ам ихтэй дүүрэг. Бусад дүүргүүдийг бодвол харьцангуй төвийн байршилтай, байшин хороолол ихтэй гэдгээрээ өвчлөл харьцангуй гайгүй. Гэхдээ улирлын чанартай өвчлөлүүд адилхан гарна.

й

-Дүүргийн нийт хүн амын тоо ?

-2013 статистикаар 210 мянга 933 хүн амтай гэж бүртгэгдсэн байгаа. Өмнөх гурван жилтэй харьцуулахад хүн ам нэмэгдэх хандлагатай байна.

й

-Өнөөдрийн арга хэмжээнээс гарах үр дүн?

-Харилцан туршлага солилцож ажилласанаар бид биенээ ойлгож, хамтарч ажиллах чадвар нэмэгдэнэ. Дээр нь шинэ санаа оноо гарч ирсэнээр иргэдийнхээ эрүүл мэндэд чиглэсэн ажлаа илүү сайн хийхэд тустай.

й

-Иргэд өрхийн эмнэлгийн эмч нарын чадвар муу гээд шууд хоёр дах, гурав дах шатлалын эмнэлэгт хандах нь их байдаг. Энэ асуудлыг ер нь яаж шийдэх вэ?

-Нийт хүн амын хичнээн хувь нь шатлал алгасаж үзүүлэх сонирхолтай байна, эсвэл эмчээ эмнэлгээ сонгох сонирхолтой байна вэ гэдгээс нь шалтгаална л даа. Миний ажилладаг өрхийн эрүүл мэндийн төвийн хувьд ачаалал ихтэй. Өглөө 08 цагт ажил эхлэхэд л хүнтэй, орой 17 цагт хаахад ч хүнтэй. Хаалгаа хаагаад дотор байгаа хүнээ үзээд гаргахад 18 цаг болчихсон байдаг болохоор энд ачаалал ямар байгаа бол гэдгийг сонирхсон. Хүүхдийн амбулатори руу 10 цаг 30 минутын үед ороход 15 хүүхэд үзүүлсэн байсан. Манай өрхийн эмнэлгийн хувьд энэ цагт 30-40 хүүхэд үзүүлсэн байдаг. Тэгээд өдөржин үзлэг хийхэд нэг эмч дээр 60-70 хүний нормтой. Стандартара бол нэг эмч өдөрт 18-20 хүн үзэх нормтой байдаг. Тэгэхээр тухайн ачааллыг дааж чадах чадалтай эмч нарыг ажиллуулах хэрэгтэй л дээ. Харин мэдлэг ур чадвар муу байгаа асуудал бол шууд бодлогын алдаа гэж би хардаг. Бүх шатлалын эмнэлгийн удирлагууд энэ асуудлыг ил тод хэлдэг. Энэ удирдлага зохион байгуулалтын асуудал бол эрүүл мэндийн салбарын алдаатай бодлогын үр дүн шүү дээ.

й

-Шинэ төгссөн эмч нарыг өрхийн эмнэлэг рүү л явуулдаг шүү дээ?

-Эрүүл мэндийн сайдын тушаал дээр Анагаахын сургулийг төгссөн шинэ эмч хоёр жил өрх болон анхан шатны эмнэлгүүдэд ажиллана гэж  заасан учраас тэр дагуу л ажиллаж байгаа юм. Миний бодлоор өрхийн эрүүл мэндийн төвд хамгийн чадварлаг эмч ажиллах ёстой. Яагаад гэвэл хаалга баригчийн үйл ажиллагаа хийгдэж байгаа. Өнөөдөр яаралтайгаар бидэн дээр ямар ч өвчтөн орж ирж магадгүй байдаг. Гудамжинд хүн татаж уналаа гэхэд хамгийн ойрхон байгаа өрхийн эмнэлгийн эмч сувилагч хүрч очдог. Банкинд хүний бие муудлаа гэхэд бид л очдог онцлогтой. Миний ойр орчмын хүмүүс, ар гэрийнхэн ажлыг маань маш сайн ойлгодог, харин бусад хүмүүс дандаа буруушаадаг. Жишээ нь би ч гэсэн хамгийн муу хүн л өрхийн эмнэлэгт очдог байх гэж боддог, тийм л сэтгэлгээтэй төгсөж байсан. Гэтэл ажил дээр гарахад огт өөр хандлагатай байдаг. Тийм болохоор өрхийн эрүүл мэндийн төвийн чадварыг дээшлүүлье, чанаржулья гэвэл хүний нөөцийн зөв бодлого хамгийн чухал. Хүний нөөцийн зөв бодлго баримталж чадах юм бол нэр хүнд нь өснө. Мөн тухай ажлын байран дээр эмч, сувилагчийг байлгах хөшүүрэг хэрэгтэй. Хөшүүрэг нь цалин урамшуулал. Тэр нь сайн байх юм бол өрхийн эмнэлэг маш сайхан хөгжөөд ирнэ.

й

-Иргэд ер нь эрүүл мэнддээ хэр анхаардаг юм бол?

-Би эрүүл байх ёстой, эрүүл мэндээ хамгаалуулах ёстой гэж хандахаас би эрүүл мэндээ  хамгаалахын тулд танайхаас ямар үйлчилогээ авч болох вэ гэж ханддаггүй. Бидэнд хандвал  ажлын цагаар тусгай цаг товлоод эрүүл мэндээ хамгаалах асуудлаар зөвлөгөө авах боломжтой. Иргэд ингэж эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлж чадах юм бол монголчуудын насжилт ч нэмэгдэнэ. Би цахим ертөнцөөр ороод харж байхад эрүүл мэндтэй холбоотой мэдээлэл гаргадаг цахим сайт, группууд байна л даа. Гэтэл иргэд бие биенээсээ эрүүл мэндийн мэдээлэл авах сонирхолтой байгааг харсан. Уг нь бидэнд хандах ёстой. Би гэхэд эмчийн мэргэжлээр 6 жил суралцаж төгсөөд нарийн мэргэжлээр 2 жил сураад төгссөн. Энгийн иргэдээс арай өөр түвшинд л мэдээлэл өгнө. Эрүүл мэндийн төвдөө  ороход ямар ч эмч эрүүл мэндийн зөвлөгөөг харамгүй өгнө гэж бодож байна.

й

-Өрхийн эмнэлгийн эмч нар ачаалал их гээд иргэдтэй уулзаж зөвлөгөө өгөх зав алга гэж хэлэх нь их байдаг шүү дээ?

-Өрхийн эрүүл мэндийн төвдөө очоод цахимаар цаг авч болно. Тухайн хүн өрхийн эмчээсээ цаг авч мэдээлэл авах хүсэлтээ илэрхийлэхэд л болно. Манай өрхийн эрүүл мэндийн төвд тэгж л ажилладаг. Үдээс хойш эмч нар эрүүл хүнд, жирэмсэн эхчүүдийн ар гэрт. 0-5 настай хүүхдийн асаргаа сурвилгаа, төрөлхийн саа саажилттай хүүхдийн асаргаа зэрэг асуудлаар зөвлөгөө өгч байна. Ингэснээр иргэдтэй харилцах харьцаа ч илүү дотно болоод ирдэг. Хавар болоод ирэхээр ээжүүд хүүхүүдүүдээ салхилуулаад эхлэнэ. Тэр үед нь очоод хэрэгтэй мэдээллийг нь өгч, ярилцдаг. Ээжүүд их дуртай байдаг. Фейсбүүкэд Гоолингоогийн ээжүүд гээд нэг групп байдаг юм байна лээ. Тэнд ээжүүд бие биедээ буруу мэдээлэл өгсөн байхтай цөөнгүй таарч байсан. Тийм болохоор өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаж, эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэхэд анхаарч, үнэн зөв мэдээлэл авах нь илүү үр дүнтэй гэдгийг хэлмээр байна.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

maral:
naraa emch mundag shuu
2014-03-25
udval:
tegmeer dee tegehgui bol shinechlel geed baidag uyn shinechlegdsen n medehgui um
2014-03-21