Ухаан сорьсон “Эврика-2014” удахгүй эхэлнэ

img

  Залуу багш,  оюутныуудын дунд зохиогддог “Эврика-2014” эрдэм шинжилгээний бага хурал 21 дэх жилдээ зохиогдох гэж байна. Энэхүү хурал эдийн засаг, бизнес, техник технологи, мэдээллийн технологи, нийгмийн ухааны салбар, хууль эрх зүй, газар зүй геологи, экологи хөдөө аж ахуй, байгалийн ухаан /физик, математик, хими/, анагаах ухааны гэсэн 10 салбарын хүрээнд зохион байгуулагдах ажээ. й Монгол улсын дээд боловсролын сургалтын бүх чиглэлийг хамарсан залуу багш, оюутны үндэсний хэмжээний ЭШБХ-ыг зохион байгуулж, судалгааны ажлыг олон нийтэд сурталчлах, урамшуулах, судалгаа, шинжилгээний ажил хийх сонирхолтой залуусын тоог нэмэгдүүлэх замаар нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой юм. Оюутнууд өөрийн сургууль эсвэл салбарын ЭШ-ний хуралдаа 1-3 байр эзэлсэн тохиолдолд “Эврика”-д орох эрхээ баталгаажуулах юм байна. й Эхний сургуулиуд дээр эрдэм шинжилгээний хурлууд зохион байгуулагдаад эхэлсэн гэнэ. 2-р шатны шалгаруулалт МЗХ-ны төв байранд эхлэх бөгөөд эдийн засаг, бизнес 4-р сарын 7-нд, техник технологи, мэдээллийн технологи 4-р сарын 8-нд, нийгмийн ухааны салбар, хууль эрх зүй 4-р сарын 9-нд, газар зүй геологи, экологи хөдөө аж ахуй 4-р сарын 10-нд, байгалийн ухаан /физик, математик, хими/, анагаах ухаан 4-р сарын 11-нд салбар хуралдаанууд болох бол 4-р сарын 16-ны өдөр Төрийн ордны их танхимд нэгдсэн хуралдаан зохион байгуулагдана. Эрдэм шинжилгээний бага хуралд оролцох материалыг энэ сарын 31-ныг хүртэл МЗХ-ны 201 тоотод хүлээн авах юм байна. ый П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ