Төр, засгийн шийдвэрт иргэдийн саналыг тусгахгүй байна
УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Д.Хаянхярваа нар өнөөдөр хүнс барааны "Бөмбөгөр" худалдааны төв, 100 айлын барилгын материалын захад худалдаа наймаа эрхэлж буй иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонслоо.
ах
Худалдаа наймааны хөлд байнга шахуу дарагдаж байдаг "Бөмбөгөр" худалдааны төв өнөөдөр эл хульхан байна. Юанийн ханш өнгөрсөн оны гуравдугаар сард 225 төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар 292 төгрөгт хүрээд байна. Энэ нь урдаас бараа бүтээгдэхүүн татаж лангуу түрээслэн амьдралаа залгуулдаг иргэдийн худалдаа наймаанд сөргөөр нөлөөлж байгааг тэд ярьж байлаа. "Бараа зарагдахгүй учраас бөөгнөрч суугаад хууч хөөрч суух тохиолдол олон юм даа" гэж худалдагч Пүрэвдолгор онцолсон.
өа
Гэр ахуйн бараа борлуулдаг иргэн Нямбаатарын хувьд сардаа хоёр, гурван удаа урагшаа явж бараагаа татдаг байж. Гэтэл сардаа ганцхан удаа, зарим үед бараг явж чадахгүйд хүрчээ. Тэрээр өдөрт 120-150 мянган төгрөгийн орлоготой ажилладаг байсан бол энэ жилээс өдөрт 60-70 мянга төгрөг олдог болсон гэнэ. Зөвхөн Нямбаатар ч гэлтгүй эндхийн худалдаа эрхлэгчдэд энэ нь нийтлэг үзэгдэл болжээ.
ах
Ерөнхийдөө тус төвийн худалдагчдын хэлж буйгаар өнгөрсөн жилийн сүүлээс эхлэн иргэдийн худалдан авах чадвар эрс муудсан аж. "Бөмбөгөр" худалдааны төвд мах, махан бүтээгдэхүүн борлуулдаг иргэд сүүлийн саруудад махны олдоц ховордсоныг эрхэм түшээдэд дуулгасан. Энэ нь зүүн аймгуудад гарсан шүлхийгээс гадна хятадууд их хэмжээгээр мах бэлтгэж байгаатай шууд холбоотой гэнэ. Мөн нөөцийн махны чанар муу байгаад анхаарах шаардлагатай гэлээ. Ер нь 10-20 кг-аар нь мах авдаг хүн цөөрөөд, ганц хоёр кг-аар нь авах элбэг болсон аж.
ах
УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Д.Хаянхярваа нар дараа нь 100 айлын барилгын материалын "Оч" төвийн худалдаа эрхлэгчидтэй уулзлаа. Цаг агаар дулаарч буй энэ үед барилгын материалын эрэлт хэрэгцээ ихэсдэг ч энэ жил харьцангуй гүйлгээ, борлуулалт сул байна гэж бизнес эрхлэгчдийн дийлэнх нь хэлж байсан. Юанийн ханшийн өсөлт барилга материалын худалдаа эрхлэгчдэд ч мөн хохиролтой тусч байна. Тус төв орчмын долоон байшинг буулгаж газарт оруулах гэж байгаа аж. 100 айл орчмын барилгын материалын дэлгүүрүүдээс зөвхөн энэ хэсэг газрыг газарт оруулах гэж байгааг тэд эсэргүүцэж буйгаа илэрхийлж байв. Сүүлийн үед барилгын материалын захыг Налайх дүүрэг рүү нүүлгэн шилжүүлнэ гэж байгаа ч тэнд ажиллаж буй худалдаа эрхлэгчдийн санал бодлыг сонссоны үндсэн дээр асуудлыг шийдэх ёстойг тэд төр засагт гишүүдээр дамжуулан уламжилж байна. Иймд нийслэлээс гарч буй шийдвэрүүдэд ард иргэдийн санал бодлыг тусгахгүй, цомхон хүрээнд санал асуулга төдий аваад өнгөрдөгт ч шүүмжлэлтэй хандаж байна.
ах
"Өнгөрсөн жил Засгийн газраас үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд барилгын материалын үнийг тогтворжуулахад тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө зарсан. Гэхдээ энэ хөнгөлөлтөд хэдхэн том компани хамрагдсан. Харин энэ чиглэлээр бизнес эрхэлдэг иргэдэд уг хөтөлбөрт хамрагдаж чаддаггүй" гэж нэгэн бизнес эрхлэгч ярьж байлаа.
ах
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ