“Кара жорга” өдөрлөг боллоо

img

Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд буюу өдөр, шөнө тэнцэх өдрөөр казах түмэн Наурызын баяр, Нарны баяраа тэмдэглэдэг билээ. Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлөөс санаачлан Чингисийн талбай дээр Наурызын баярын өдөрлөгийг зохион байгуулдаг уламжлал тогтоод буй. Тус өдөрлөг өнөөдөр Чингисийн талбайд “Кара жорга” урлагийн баяр нэртэйгээр зохион байгуулагдлаа. Өдөрлөгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн А.Бакей, болон албаны бусад хүмүүс оролцов. Энэ үеэр  “Кара жорга” биелгээ, казах үндэсний дуу хөгжим, Баян-Өлгий аймагт оршин суудаг олон ястны хувцас зэрэг үзүүлбэрийг сонирхуулсан юм.

й

Өдөрлөгт оролцогчдод хандан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Казах түмний дээдлэн тэмдэглэдэг Нарны баяр энэ өдрүүдэд тохиож байна. Нарны баяр, Наурызын баяр бол нийт ард олонтойгоо хамтарч тэмдэглэдэг болсон баяр юм. Энэ удаагийн баяр олон сайхан үйл явдлаар дүүрэн байна. Дөнгөж сая олон бүтээлч иргэддээ төрийн одон, медаль гардуулаад гарч ирлээ.

й

Монгол орны газар бүрт манай казах иргэд ажиллаж, бүтээж яваа. Баян-Өлгий аймгийн ажил үйлс ч их өөдрөг сайхан байгаа. Уланбаатарт, Чингисийн талбай дээр Нарны баярыг тэмдэглэж, казах түмний өвөрмөц ёс заншлыг үзүүлж танилцуулдаг уламжлал тогтоод байгаад их баяртай байна. Нарны баяр бол Монголын ард түмний баяр юм гэдгийг хэлье. Энд хуран цугларсан ард иргэддээ Нарны баяр, Наурызын баярын мэндчилгээг чин сэтгэлээсээ дэвшүүлж, энэ жил та бүхний маань ажил үйлс, заяа хийморь нь улам өөдрөг байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” гэлээ.

й

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Чингисийн талбай дахь Майдар төслийн байранд дэлгэсэн ах дүү зураач Ж.Ойлан, Ж.Толгау нарын уран бүтээлийн үзэсгэлэнг үзэж сонирхов. Мөн Чингисийн талбай дээр барьсан казах үндэстний гэрт зочилж, гэрийн эзэн Ибрахимтай цаг агаар налгар дулаан, хүн зон амгалан, мал сүрэг тарган тавтай, Нарны баяр хөл хөөртэй сайхан болж байгаа талаар ярилцсан юм.

й

Өдөрлөгийн үеэр казак үндэстний соёл, ёс заншлыг танилцуулж, үзэсгэлэн худалдаа зохион байгуулав.

ы

6

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
mongol ahan duusdee bayarlalaa
2014-04-01
zochin:
huvtsas ih saihan haragdaj bnaa
2014-03-25
ц.оюунгэрэл овоо юм хийсэн байна.:
ц.оюунгэрэл овоо юм хийсэн байна. гэхдээ иймэрхүү арга хэмжээг хий гэвэл нэг тбб хийчихэнэ. гол нь салбарын бодлогоо боловсруулж түүнийхээ дагуу аялал жуулчлалын салбараас монголд унах вальютын төлөө ажиллах ёстой.
2014-03-22
ex oron:
kazax vndestenii xuvtsas ix goe yumaa
2014-03-22
ex oron:
ta bvgded bayrin mend xvrgie saixan bayrlaarai
2014-03-22