ТҮЦ-ээр хүнсний бүтээгдэхүүн худалдахгүй
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт Түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ын төслийг хэлэлцэж, НИТХ-ын хуралдаанд өргөн барихаар шийдвэрлэлээ. Улаанбаатар хотод ТҮЦ ажиллуулах хэрэгцээ байгаа ч стандартыг нарийн тогтоож, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах шаардлага ий. Тиймээс ЗАА-наас ТҮЦ-т тавих шаардлага, дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаа, түүгээр худалдаалах бараа бүтгээдэхүүн, үзүүлэх үйлчилгээний жагсаалтыг нарийн тусгасан журам боловсруулжээ. Уг журамд “Дүүргээс зөвшөөрөгдсөн байршилд ТҮЦ-үүд ажиллах бөгөөд тоог Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар батална. ТҮЦ нь нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан нэг маягийн дизайн загвартай байхаас гадна галын аюулгүй ажиллагааг бүрэн хангасан байна” хэмээн заажээ. Мөн ТҮЦ-ээр сонин, сэтгүүл, ном, хөлдөж гэмтэхгүй бичгийн хэрэгсэл, төрөл бүрийн цахим карт, ахуйн хэрэглээний нэг удаагийн бээлий, хүнсний скоч, хүнсний уут, тор зэрэг барааг худалдах бөгөөд хоол, хүнсний бүтээгдэхүүн худалдахгүй хэмээн заасан байна.
хххх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ