Си Жинпиний орлогчийг барьжээ
БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жинпиний гурван орлогчийн нэг Сюй Цайхоуг баривчлагдсан тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ.
Комминуст намын гишүүд дундаа нэр хүнд, албан тушаалаараа эхний 20-т багтаж, Ерөнхийлөгчийн баруун гар гэгдэж Сюй Цайхоуг өнгөрсөн 15-нд гэртээ байхад нь баривчлан, төрийн нууц шоронд хорьжээ. Сюй Цайхоутэй хамт эхнэр, хоёр охин болон хувийн нарийн бичгийн даргатай нь хамт саатуулсан байна.
Шүүхээс түүнд өнгөрсөн онд бүх насаараа хорих ял авсан Бо Силайн хамсаатан, албан тушаалын наймаа хийдэг, авлига авсан хэмээн буруутгаж буй.
Хэдхэн хоногийн өмнө 71 нас хүрсэн Цайхоугийн биеийн байдал муу байгаа учир эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тухай “CCTV” телевиз мэдээллээ. Си Жинпин саяхан болж өндөрлөсөн Комминуст намын ээлжит хуралдаанаар “Авилга авсан ямар ч хүнийг удмаар нь шийтгэх болно” хэмээн мэдэгдсэнийхээ дараа 2014 оныг авлигатай тэмцэх жил болгоно зарласан билээ.
Өнгөрсөн онд Хятадын дээд шүүх авлигатай холбоотой 31 мянган хэрэгт ял оноосон бол энэ онд л гэхэд 1500 гаруй авлига авсан өндөр албан тушаалтнуудыг намаасаа хөөж, ял ноогдуулжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ