Энэ жил 304 мянган га-д буудай тарина

img

Энэ жилийн тариалалт дөрөвдүгээр сарын сүүлээс эхлэхээр болжээ. Манай улс  энэ жил 315 мянган га талбайд үр тариа, 304 мянган га-д буудай, 15.4 мянган га-д төмс, 8.3 мянган га-д үр тариа тариалах юм. Харин тариаланчид үр, бордооны асуудалд ихээхэн зовнидог. Чанартай гурил үйлдвэрлэгддэггүйн шалтгаан болсон үрийг сайжруулах үүднээс Тариалан эрхлэлтийг дэмжих сан  8.8 мянган тонн үрийг гаднаас авчирч нийлүүлэхээр болсон. Мөн хаврын тариалалттай холбоотойгоор 20 мянган тонн хүртэлх үрийн буудайг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх шийдвэрийг УИХ-аас гаргасан билээ. Энэ шийдвэрийн дагуу буудайн үрийг Алтайн хязгаар, Буриадаас импортолж байгаа аж.

ааа

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ