Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр ирэх даваа гаригт тохионо

img

Жил бүрийн 3 дугаар сарын 24-нийг Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жил дэлхийн Сүрьеэтэй тэмцэх өдрийг ‘’Жил бүр дэлхий дээр сүрьеэгээр 9 сая хүн өвддөг ч тэдний 3 сая нь сүрьеэгийн тусламж авч чаддаггүй. Сүрьеэгээр өвдсөн хүн бүрийг илрүүлж, эмчилгээнд хамруулж, эдгэрүүлцгээе’’ гэсэн уриатайгаар дэлхий дахинаа тэмдэглэж байна.

Дэлхийн Сүрьеэтэй тэмцэх өдрийн хүрээнд ЭМЯ, ХӨСҮТ, Глобаль сан зэрэг холбогдох байгууллагууд ирэх даваа гаригт 15.00 цагаас ЭМЯ-ны хурлын “Б” зааланд хэвлэлийн бага хурал хийж, иргэдэд мэдээлэл өгах юм.

,

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ