Х.Тэмүүжин сайдын танилцуулах асуудал
Засгийн газрын ээлжит хуралдаан одоо 10.00 цагт эхэлнэ. Энэ удаагийн хуралдаанд Хуульзүйн сайд Х.Тэмүүжин хэд хэдэн асуудлыг танилцуулах юм байна. Тухайлбал “Цагдаагийн албан хаагчид мөнгөн урамшил олгох журам” батлах болон УИХ-ын гишүүн С.Ганбаатарын санаачлан боловсруулсан “Ашигт малтмалын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай танилцуулахаар төлөвлөжээ. Харин энэ дунд Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгтийг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж магадгүй гэсэн таамаг байна. Б.Билэгтийг салбарын сайддаа гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэдгийг нь Х.Тэмүүжин хэвлэлээр мэдэгдсэн. Хуульзүйн салбарт хийгдэж байгаа шинэтгэлд санал нэгдэхгүй байгаа нь нэгэнт тодорхой болсон хоёр эрхмийн асуудал энэ удаагийн Засгийн газрын хуралдаанд санал болгож оруулах эсэхээс ихээхэн хамаарна.
ааа
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ