Ц.Элбэгдорж: Хүнд дараа болохгүй амьдаръя

img

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академид зочилж тус академийн эрдэмтэн багш, магистрантур, докторантурт суралцагчид, сонсогч, судлаачдын хүсэлтээр “Хөгжлийн асуудлаар...” сэдвээр лекц уншлаа.

gh

Өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгч ШУТИС-д зочилж мөн сэдвээр лекц тавьсан бөгөөд энэ удаа Удирдлагын академийн урилгаар дахин уншихдаа зарим зүйлийг дэлгэрүүлэн тодотгосон юм. Лекцийн өмнө Удирдлагын академийн захирал, доктор, профессор Ц.Баатартогтох хэлэхдээ “Гадаад орнуудад бол Ерөнхийлөгчийн лекц асар үнэтэй байдаг. АНУ-д Ерөнхийлөгч асан Билл Клинтоны нэг цагийн лекц 200 мянган ам.долларт хүрдэг. Бидэнд өнөөдөр бодлого тодорхойлогч эзнийх нь амнаас хөгжлийн асуудлыг сонсох завшаан тохиож байна. Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс манай сургуульд оруулж байгаа асар том хувь нэмэр юм” гэлээ.

gh

Төрийн тэргүүн уншсан лекцийнхээ эхэнд “Өмнө нь би “Хөгжлийн асуудлаар...” сэдвээр ШУТИС-д очиж ярьсан. Энэ удаа Удирдлагын академид ярьж байна. Яагаад энэ сэдэвт анхаарал хандуулж байна вэ гэвэл өнөөдөр хүн төрөлхтөн шинэ хөгжлийн гараан дээр ирж, цаашаа хэрхэн хөгжих вэ гэдгээ ярьж байгаа түүхэн цаг үед ирээд байгаа юм. Монгол Улс ч гэсэн бодлогоо тодорхойлж авч явах ёстой. Аливаа улс орны хөгжил нь тухайн улс орны ард иргэдээс хамаардаг. Монгол Улсаа хөгжүүлье гэвэл монгол хүнээ хөгжүүлэх хэрэгтэй. Монголыг босгоё гэвэл монгол хүнийг босгох хэрэгтэй байна. Ийм боломж Монголд хангалттай бий. Хурдан суралцдаг, бие даасан, задгай сэтгэдэг, шүүмжлэлт сэтгэлгээтэй зэрэг давуу талтай монголчуудаа бүтээлч болгох хэрэгтэй. Асуудал шийддэг болгох хэрэгтэй. Аливаа хөгжлийн нэг бас нэг тулгуур бол сахилга, зохион байгуулалт юм. Түүгээрээ бид ялгарч чадна. Монголчууд бие биеэ дэмждэг чанарт суралцах хэрэгтэй. Эдгээрийг бий болгох хамгийн гол газар нь хаана байна вэ гэвэл гэр бүл, дээрээс нь сургууль. Тиймээс би сургууль дээр ирж лекц уншиж байгаа юм.

gh

Тэгэхээр багш нар, эцэг эхчүүд үүргээ маш өндөр ухамсарлах хэрэгтэй. Хүүхдийг асуудал шийдүүлж сургах хэрэгтэй. Санаанд нийцэхгүй, уур бухимдал төрүүлж байгаа зүйлийнхээ талаар ширээ тойрч сууж ярилцаад шийдэлд хүрч чаддаг болох ёстой. Тэгж ярих орчин бол сургууль, гэтэл ийм зүйл манайд ажиглагддаггүй. Төрөөр, бусдаар асуудал шийдүүлэх гэвэл улам л мууддаг. Яагаад гэвэл бусад хүн чиний хувь заяанд нөлөөлнө, тодорхой хэмжээгээр чиний хувь заяаны эзэн болчихно. Чи хүн болсон юм чинь өөрийнхөө хувь заяаг гартаа атгаад цаашаа явах ёстой. Эхлээд өөртөө тулгамдаж байгаа асуудлаа өөрөө шийдэж сурах ёстой. Хүнд дараа болохгүй амьдаръя. Бусдад дараа болохгүй амьдрал бол хамгийн зөв амьдрал. Өөрөөсөө илүү гарч чадаж байгаа бол бусдын амьдралд сайн сайхан тус хүргэж амьдарч болно. Сайн хариуцлагатай иргэн болно гэж түүнийг хэлж байгаа юм. Сургалтыг онолтой гэхээсээ илүү амьдралтай болгох хэрэгтэй”гэлээ.

gh

Тэрээр мөн “Дэлхий нийтийн хөгжил шинэ үе дээрээ ирж байна гэж дээр хэлсэн. Орчин их өөр боллоо. Боловсрол, шинжлэх ухаан гэдэг бол шинэ төслүүд болж хувирсан. Нийгэмд, шинжлэх ухааны замд ямар асуудал тулгамдаж байна, түүнийг шийддэг төслүүд болж хувирсан. Түүнээс биш 60 жилийн өмнө, зургаан жилийн өмнө нэг хүний бичсэн ном биш. Нэг хүний заадаг хичээл ч биш. Байгалийн шинжлэх ухаан бол өөрийн гэсэн зүй тогтол, системтэй. Хамгийн их өөрчлөгдөж байгаа шинжлэх ухаан бол нийгмийн шинжлэх ухаан.Маш олон оролцогчтой, маш олон үл мэдэгчтэй. Хорин жилийн өмнө нийгэмд өөрчлөлт хийхэд таарч байсан жор одоо өөр улс оронд тааруулах гэхэд таарахгүй байна. Хорин жилийн өмнөх үнэт зүйл өнөөдөр биш болсон байна. Нийгмийн шинжлэх ухааны өмнө өнөөдөр асар их боломж байна. Нийгмийн шинжлэх ухааныг урлаг болсон шинжлэх ухаан гэж хэлдэг.

gh

Дэлхийд шинэ дэг журам хэрэгтэй болж байгаа юм байна гэж би боддог. Дэлхийн дэг журмыг 800 жилийн өмнө монголчууд, бидний өвөг дээдэс тогтоосон бол тэр дэг журам өнөөдөр хуучирч байх шиг байна. Дэлхийн сайн бүхнийг цуглуулсан учраас монголчууд тэр  дэг журмыг тогтоосон байдаг. Одоо хэнээс үүний шинэчлэлийг хүлээж болох вэ?  Дахиад бидний ээлж ирж байгаа юм биш үү. Үүнд монголчуудын оролцоо байх ёстой. Монголын оюун ухааны оролцоо байх ёстой гэдэг талаас нь харвал яасан юм бэ” гэсэн санааг багш, сонсогчдод хэллээ.

өа

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Энэ шоронд байх ёстой хүн яагаад чөлөөтөй яваад байна аа.
2018-09-21
muataw:
Elbegdorj pizda mini chi ulsin mpngig gahai boltlo odchihed arisa yazaryal targalchihad hunig yu gj helne gene chi dara bolohgyu awidarya geh shig harin chi bitgi dara bol chini idsen mongig ard fumen folj bna chi ard tumend dara bolj bna teneg
2018-09-21
aaaa:
elbegdorj yeronhiilogch shudarga hun mon uu gedeg ergelzeetei shu, bi ug n songuuliar demjsen, *l demii demjij, ih baliar huvildaanch hun yum bnle, jijig biytei bj ih ovjin nohor bn, bi lav ene dahij ene huniig uls tord bgaasai gej husehgui bn
2014-04-02
ard tvmen:
manan xezee arilj nar harah we .........
2014-03-23
demjij bna:
unen l yum yariad baikahd oyunii hoosorltoi mongolchuud uursdiinkhuu uchuukhen tarkhini ihemjeegeer l setgeed baikh yum daa, erunkhiilugch urgun erkh medel baikhgui gedgiig oigodoggui humuus uu? uuriinkhuu hemjeend hiikh zuiluudee hiij l bna.
2014-03-21
зочин:
монголын ард түмэнд хамгийн их дараа болж байгаа дайсан болох ман болон танай ан хоёрыг л устгамаар байна.дээр нь чи гэж нэг ландарам монголын ард түмний татварын мөнгийг үрээд гадна дотногүй хэсээд тансаглаад байх юм.чамайг бас тргэн далд оруулмаар байна.зүгээр ч нэг ансаглахгүй газар нутаг зарж гай болоод байх юм.чамайг ер нь яадаг ч юм билээ
2014-03-21
mongol:
erunhiilugch ts.elbegdorj shig ajillasan erunhiilugch bhgui shd, olon jiliin emh zambaraagui baidliig tsegcleh gej ih ajillaj bga hun dee
2014-03-21
zochin:
humuusee boliochee! turiinhee terguuniig hundlehgui bol bidnii amidral l hetsuudne shuu!
2014-03-21
la luna:
www.la-luna.mn online delguureer zochilooroi.
2014-03-21
zochin:
man,an 2-iin luibarchid ard tumniig hoosortol luibardchihaad hooson humuusiig daraa bololgui uursdiiguu uudnu tat tegeheer mongol uls bosood irne geh um. ta nar luibardsan munguu gargaldaa uildber barildaa ajil baihgui udriin hoolgui huniig ubs idej us uudag mal bol geh geed bna uu. 100 myngan luibarchin hooson hotsrooson 2,8 sayiigaa uursduu bos gej doromjloh umaa.
2014-03-21
зочин:
ам шигээ ажил хийдэг бол хүмүүст дараа болохгүй бхгүй юу элбэгээ сүг ээ
2014-03-21
зочин:
ам шигээ ажил хийдэг бол хүмүүст дараа болохгүй бхгүй юу элбэгээ сүг ээ
2014-03-21
зочин:
ам шигээ ажил хийдэг бол хүмүүст дараа болохгүй бхгүй юу элбэгээ сүг ээ
2014-03-21
zocnin:
yaridag shigee ajillaacn
2014-03-21
ulaan:
"uuruu buu med medsen hunii ugend buu o" gesen ug deerhi humuust taasan ug bololtoi shuu hun helehees naash gedeg dee hunii ugnees abch heregjuulj chadahgui bol duugui bbal yasiin bu*d buu gai boltsgoo doo
2014-03-21
аигү:
монголын ард түмэнд хамгийн дараа болсон амьтан нь өөрөө шүү дээ.
2014-03-21
bodol:
ardchilsan erunhiilugch gej uuriiguu nerlen garch irj ard tumnee namaar ni taltsuulsnii gai unuudur todorhoi baina. erunhiilugch guai uurtuu zoriulj lektsee unshij baival harin ard tumend heregtei met.
2014-03-21
иргэн:
байгууллагын хөгжилд хамгийн дараатай болж байгаа хүмүүс бол удирдлагын академи гэж хэрэггүй газраар дамжсан үл мэдэгч нар шүү дээ. энэ байгууллагыг засгийн газар санхүүжүүлэхээ зогсооё
2014-03-21
zochin:
uuchlaarai. udirdlagiin academy zg-iin heregjuulegch agentlag baihaa bolison shuu dee.
2014-03-21
zochin:
eronhiilogchiin hevlel medeellin alba aimar muu ajilladag. eronhiilogchiin yamar statustai baiguullaga deer ochsoniig ingej aldaj bolohgui sh dee. udirdlagiin academy zg-iin heregjuulegch baiguullaga baihaa bolison shuu dee.
2014-03-21
zochin:
mash unen helsen bna shuu,baharhaj bna.
2014-03-21
sa-s:
hudlaa yariad l yavahaas oor chaddag yum bna uu chamd
2014-03-21
irgen:
hamgiin ih gai tarij baigaa nuhur duu mongolchyydiig hoshigoryylj tarhiig ni ygaaj dyysaj b.nadaa
2014-03-21
irgen :
surguuliaas barag ödör bolgon möngö hüühdeer damijuulaj möngö neheed baigaa g ehleed tailbarl daa amidarltai oiirhon ym yriaachee odoo boloo ym bishüü mongoliig ta nar "$ nj jil idlee huurlaa neg l ödör delbreh geed baigaa sh üü bid tengüüd bish
2014-03-21
shunklai :
elbgee ih tsalin avj turiin munguur ih tuil bga nuhur shu avligtai temtsehiin hen bilee germanaas avch irdeg ed nar ih huivaldaanii ezed mun umshig bgaan ter nudend huiten hurts biluu ih zevuun novsh engiin humusiin uiliig ih
2014-03-20
hhfddff:
ene er n ih hudlaa yridag ovjin nuhur sh dee
2014-03-20
рыиб:
элбэгдорж бол монголын төрийн хамгийн их дараа тушаа юм
2014-03-20
orosaki:
ter jenco-d bas hel dee..
2014-03-20
өөрийгөө:
өөрийгөө хичээ хамгийн их дараа бологч нь чи танайхан ан
2014-03-20