Эмнэлгийн тусламж удсанаас таван настай хүү амиа алджээ
Баянхонгор аймгийн Өлзийт сумын харьяа Бумбатын амны Тоосгоны үйлдвэрийн харуулын байранд өнөөдөр гал гарч, гэрт байсан таван настай хүүхэд угаартан, галд түлэгдэж, эмнэлгийн тусламж удаж авсанаас нас барсан хэрэг гарчээ. 10:00 цагийн үед гал гарсан гэх мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын хэлтэс тухайн газар дээр цаг алдалгүй очиж шаардлагатай арга хэмжээг авсан байна. Уг гал гарсан айл нь аймгийн төвөөс10 орчим км-ын зайд байдаг бөгөөд ээж нь үхрээ туугаад удалгүй эргээд ирэхэд гэрт нь гал гарч, хүүхэд нь газар хэвтэж байсан аж. Мэргэжлийн багийнхан үнэлгээ хийсний дараа гал гарсан шалтгааныг тогтоох юм байна.
a
Харин хөрш айлын иргэн аймгийн түргэн тусламжийн 103 дугаарын утсанд удаа дараа дуудлага өгсөн боловч ирээгүй тул хүүхдийг 40 орчим минутын дараа аймгийн нэгдсэн эмнэлэгт ар гэрийнхэн нь хүргэж ирэхэд амийг нь аврах боломжгүй болсон байжээ.
s
Уг хэрэг гарсан даруйд аймгийн Засаг даргын орлогч Д.Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэг гарч тухайн нөхцөл байдал дээр ажилласан байна. Угаартаж нас барсан 5 настай хүүхэд, айлын ганц хүү байсан гэнэ. Дээрх хэргээс үүдэн тус аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид аймгийн эрүүл мэндийн салбарынханд данхар бүтцээ цөөлж, үйлчилгээний салбартаа гол анхаарлаа хандуулж, хариуцлагатай ажиллахыг сануулсан байна. Мөн тухайн айлд шаардлагатай тусламж үзүүлэхийг ажлын хэсэгт үүрэг болгожээ.
sa
Харин түргэний эмчийн дуудлагад удсан шалтгаан нь алсын дуудлага ерөнхий эмчээр цохогддог мөн яаралтай тусламжийн багаж хэрэгсэлээ бэлдэхэд цаг зарцуулсан гэж тайлбарласан юм байна.
e
a
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ