Н.Алтанхуяг: Эдийн засагт ил гарч тоглоё
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн "Баялаг бүтээгчидтэй хийх уулзалт" Төрийн ордонд болж байна. Энэ уулзалтад Шадар сайд Д.Тэрбишдагва, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр болон Монголбанкны Ерөнхийлөгч Х.Золжаргал, агентлагийн дарга нар оролцож, бизнес эрхлэгчдийн сонирхсон асуултад хариулж байна. Бизнес эрхлэгчид Засгийн газрын гишүүдээс үйлдвэржилтийг дэмжих жилийн төслийн сонгон шалгаруулалт, Газрын тосны хуулийн төслийн хэлэлцүүлгийн явц, валютын зээлийг төгрөгт шилжүүлж болох эсэх, Татварын өршөөлийн хууль хэзээ батлагдах зэрэг хууль, эдийн засагтай холбоотой асуулт тавьж, хариулт авч байна. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Татварын өршөөлийн хуулийн төслийн талаар өгсөн хариултдаа:
-Татварыг өршөөж гийгүүлээд байхгүй. Бид судалж үзээд, эдийн засгийн ил тод байдлыг хангах чиглэлээр ажил хийж байна. Буруу зүйл хийсэн хүнийг өршөөх гэж байгаа мэтээр олон нийтэд буруу ойлголт өгөөд байгаа. Эдийн засагт ил гарч тоглолт хийе. Өмч хөрөнгийг нь ил гаргах зорилготой гэсэн юм.
"Баялаг бүтээгчидтэй хийх уулзалт" үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ