Сүүний фермерүүд чуулж байна

img

Монголын сүүний нэгдсэн холбоо Нийслэлийн Хөдөө аж ахуйн газартай хамтран Нийслэлийн Засаг даргын ивээл дор нийслэлд сүү нийлүүлэгч фермерүүдийн чуулганыг өнөөдөр Улаанбаатар чуулгын төв танхимд  зохион байгуулж байна. Чуулганаар нийслэлчүүдийн сүүний хэрэглээг дотоодоосоо хангах, сүүний үнэ тогтворжуулах, саалийн ферм эрхлэх сайн жишиг тогтоох зэрэг тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж ярилцах юм. Ингээд чуулганы нээлтийн үеэр Монголын сүүний холбооны тэргүүлэгч гишүүн Р. Цогтбуянаас зарим зүйлийг тодрууллаа.

5

-Чуулганд нийт хэчнээн фермер оролцож байна?

-Өнөөдрийн энэхүү үйл ажиллагааг Улаанбаатар хотын захирагч Бат-Үүлийн ивээл дор Нийслэлийн Засаг даргын тамгын газар, мал аж ахуйн хэлтэс, Монголын сүүний нэгдсэн холбоо болон Үйлдвэр хөдөө аж ахуйн яам хамтран зохион байгуулж байгаа.Чуулганы хүрээнд ерөнхийдөө 1000 орчим фермерт урилга тараасан. Одоогийн байдлаар хот, хөдөө орон нутгаас нийтдээ 700 орчим фермер ирээд байна. Зохион байгуулж байгаа байгууллагууд эдгээр төлөөлөгчтэй хамтраад өнөөгийн фермерүүдийн байгаа байдал болон цаашид ямар байдлаар хөгжих вэ гэдэг асуудлаар ярилцах юм. Ерөнхийдөө хамгийн сүүлийн статистик судалгаагаар Улаанбаатар хотод нийлүүлж байгаа сүүний ердөө 14 орчим хувийг нь фермерүүдийн нийлүүлсэн сүү буюу шингэн сүү эзэлж байна. Үлдсэн 86 хувь нь хуурай сүү гэсэн үг. Энэ тоо баримтаас харахад, бид хуурай сүүний хэрэглээнээс татгалзаж фермерүүдээ дэмжиж ажиллах цаг болжээ гэдгийг тодотгоод байгаа юм. Энэ утгаараа бидний үйл ажиллагааны гол зорилт үүнд чиглэгдэж байна.

4

-Сүү нийлүүлэгчид сүүнийхээ үнийг зуны улиралд арай хямдруулдаг. Гэтэл үйлдвэрлэгч компаниуд хямд үнээр сүү авчихаад олон нийтэд зарж байгаа сүүнийхээ үнийг хямдруулдаггүй энэ талаар чуулганд хэлэлцэх үү?

-Монголын сүүний холбоо нь фермерүүдийг нэгтгэж, сүүний үнийг тогтворжуулах нь энэхүү чуулганы томоохон зорилго гэж хэлж болох юм. Энэ ч утгаараа холбоогоороо дамжуулж сүүний үнийг тогтвортой байлгах, мөн сүүний чанарын асуудал дээр боловсруулах үйлдвэрүүдтэй гэрээ хийхийг зорьж байна. Түүнчлэн үнийг тогтвортой барихаас гадна фермерүүдийг ашигтай байлгах тал дээр анхаарах нь чухал.

 5

-Сүү үйлдвэрлэгч томоохон компаниудтай сүүний үнийг барих тал дээр ямар санал тавьж, хамтран ажиллах вэ?

-Энэ тал дээр харилцан судалгаа хийж байгаа. Фермерүүд хэдэн төгрөгөөр нэг литр сүүг үйлдвэрлэх үү, хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд хэдэн жилдээ нөхөх вэ, аль аль талдаа дарамт болохгүйгээр үнийг хэрхэн барих тал дээр ерөнхий судалгаанууд хийж байна.

5

-Ер нь сүүний үнийг хэдэн төгрөгт барьж болох вэ?

-Өнгөрсөн жилийн тооцоо, судалгаагаар бид фермерүүдээс нэг литр сүүг 1050 төгрөгөөр авахаар тооцоолсон. Харин боловсруулах үйлдвэрүүд 650 төгрөгөөр авъя гэсэн санал ирдэг.

Энэ үнийн хоорондох зөрүүг урамшууллаар зохицуулахаар шийдвэрлэсэн хуульзүйн эрхийн акт байгаа шүү дээ.  2012 онд гарсан хүнсний тухай хуулинд “сүү стратегийн бүтээгдэхүүн, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрт нийлүүлэх юм бол урамшуулал олгоно” гэж заасан байдаг. Энэ үүднээсээ үнэ тогтворжуулах,урамшууллаа авах, хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгох гэсэн гурван гол зорилготойгоор бид чуулганыг зохион байгуулсан.Өнгөрсөн оны байдлаар урамшуулал байхгүй нөхцөлд сүү боловсруулах үйлдвэрүүд 1000 төгрөгөөр сүүгээ аваад эцсийн бүтээгдэхүүнээ 1800 төгрөгөөр зарах нь тохиромжтой гэж үзсэн. Одоо энэ талаар бид хэлэлцэж байна.

5

Б. Нямсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ййййййййййййййййййййййй:
ййййййййййййййййййййййййййййййййй
2014-03-22
a**sd:
йыбйыa*****a** as dasd
2014-03-21
suuu:
zadgai suu ter bolgon tugeemel zarahgui yum bna sh dee, haa hol hunsnii zah ruu 3 litr suunii toloo biton bariad yavah n tovogtei yum. ug n bairnii uudend suu avaarai geed orilood baidag baisan baihgui bolchihson, zadgai suu mash teejeeltei amid suu uchir uuh heregtei dee. suugee muudgahgui geed antibiotic, yanz buriin em hiigeegui baigaa gesen hardlaga ih baina uchir n orom n mash gashuun baih yum? ene talaar magnai darga ta nariin bogsiig neg uhah baih.
2014-03-21
asdf:
asdf asd awe asd aw awd
2014-03-20
dawdawdawd:
awdawdawdawdawd
2014-03-20
dawdawdawd:
awdawdawdawd
2014-03-20
тест:
хийж байна
2014-03-20
йййййййййййй:
ббббббббббб
2014-03-20
?! ?! ?!:
?! ?! ?! ?! ?!
2014-03-20
?! ?! ?!:
?! ?! ?! ?! ?!
2014-03-20
qwer:
qwerdfw wer werw erw rw
2014-03-20
хажаа хажаа хужааа:
хажаа хажаа хужааа
2014-03-20
хажаа хажаа хужааа:
хажаа хажаа хужааа
2014-03-20
вэб хөгжүүлэгчдийн бүлэг:
вэб хөгжүүлэгчдийн бүлэг
2014-03-20
aldaa:
aldaatai yum xiisen l bx yumdaa
2014-03-20
ganaa:
vildwervvdiin savlaj hudaldaalj bgaa svv jiliin umnu udiid delgvvr hudaldaanii tuwuuded 1600tug-r zarj bsan bol odoo 2500-r hudaldaalj bna vhriin zadgai sawalgaagvi svv1100-s heterdeggvi bsan bol 1500-r zaragdaj bnashdee. svv uuna gesen oilgolt er ni bhgvi bolloo end hyanalt tawidag gazar bnauu magnai ajilaa hiigeechee
2014-03-20